2005 оноос тус эмнэлгийн дэргэд Шинжлэх ухаан технологи сургалтын алба байгуулагдсан бөгөөд дараах чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Үүнд:
1. Төгсөлтийн өмнөх оюутны сургалт /АШУҮИС, "АЧ" АУИС-ийн чих хамар хоолойн тэнхэмийн сургалт/
2. Төгсөлтийн дараах нарийн мэргэжил эзэмшүүлэх сургалт /Резидент болон чих, хамар, хоолой, сонсгол судлалын нарийн мэргэжилтэн/
3. Эрдэм шинжилгээний ажил /Докторант, магистрантын судалгаа, нарийн мэргэжлийн төсөлт хөтөлбөр /
4. Дотоод болон гадаадын мэргэжил дээшлүүлэх богино болон урт хугацааны сургалт
5. Олон улсын семинари зохион байгуулах /Дотоод, гадаадын семинарит илтгэл тавих/
Энэ хугацаанд эмнэлгийн ажилтнуудынхаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч, их эмч, сувилагч, лаборант болон инженерийн мэргэжлийн сургалтанд байнга сургаж, хамтын ажиллагаат гадаадын их сургууль эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж, танилцах дадлага хийлгэдэг ба 2005 оноос БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Бунданг эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эмч нараа 7-30 хоногийн богино хугацаат, 3-6 сарын урт хугацаат сургалтад үе шат дараатайгаар "Дотор чих", "Тэнцвэр", "Төвөнх-залгиур", "Хүзүүний эхо", "Чих, хамар, хоолойн мэс засал"-ын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн сургаж, хөгжүүлж байна.
2005 оноос "АШУҮИС", "Ач" АУДС, "Оточ маарамба" АУДС-иудтай сургалтын баазын гэрээтэй ажиллаж, төгсөлтийн өмнөх оюутны сургалт, "ЭМХТ", "АШУҮИС"-ийн "МДИ"-тэй хамтран ажиллаж, төгсөлтийн дараах резидентийн болон нарийн мэргэжил эзэмших сургалтыг явуулж байгаа бөгөөд 2011 оноос АШУҮИС-ийн бааз эмнэлэг болж өргөжиж, Монгол улсын хэмжээнд Чих хамар, хоолой, сонсгол, тэнцвэр судлалын нарийн мэргэжлийн эмч, сувилагч, лаборант зэрэг нарийн мэргэжилтэнг бэлтгэж байна.
Төгсөлтийн өмнөх оюутны сургалт болон Чих хамар хоолой, сонсгол, тэнцвэр судлалын нарийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг явуулах орчныг бүрдүүлж, бүрэн тоноглогдсон сургалтын танхимд дуу, дүрс дамжуулах орчин үеийн технологийг ашиглан мэс заслын явцыг дамжуулан оюутан, суралцагч, резидент эмч нарт үзүүлж, амбулатори, сонсгол сэргээх тасаг, мэс заслын тасагт тойролтоор ажиллуулж, суралцуулж байна.
ГАДААД СУРГАЛТ:
Эмнэлгийн ажилтнуудынхаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч, их эмч, сувилагч, лаборант болон инженерүүдээ чиглэлийн мэргэжлийн сургалтанд байнга сургаж, хамтын ажиллагаат ХБНГУ-ын Вюрцбургийн их сургууль, HELOS эмнэлэг, ХБНГУ-ын Heinz Kurz фирм, БНСУ-ын HANNA, SOREE, AJUO-ийн их сургууль зэрэгт мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах, танилцах дадлага хийлгэдэг ба 2005 оноос БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Бунданг эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эмч нараа 7-30 хоногийн богино хугацаат, 3-6 сарын урт хугацаат сургалтад нийт 20 гаруй эмчийг үе шат дараатайгаар "Дотор чих", "Тэнцвэр", "Төвөнх-залгиур", "Хүзүүний эхо", "Чих, хамар, хоолойн мэс засал"-ын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн сургаж, хөгжүүлж байна.
БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Бунданг эмнэлэгт урт хугацааны 6 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад доорхи 12 эмчийг сургасан. Үүнд:
2018-2024 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Бунданг эмнэлэгт 6 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад "Толгой хүзүүний мэс засал судлал"-аар Н.Мягмарнаран, Б.Сосорбарам, Б.Рагчаасүрэн, Г.Нямдолгор, "Тэнцвэр судлал"-аар Э.Дэлгэрзаяа, М.Байгаль, Ч.Сайнбилэг, "Хамар судлал"-аар Т.Марал, "Чих хамар хоолой судлал"-аар А.Хэрлэн, Б.Цэрэндолгор Б.Номинтуяа, Г.Довдонсүрэн, "Хүзүүний эхо"-оор Н.Мягмарнаран
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, СЕМИНАРИ:
2002 оноос хойш ХБНГУ-ын Чих хамар хоолойн Үндэсний семинарийг 15 удаа, сонсголын курсыг 25-н удаа зохион байгуулж, Монголын бүх аймаг, сум, дүүргийн Чих хамар хоолойн эмч нарыг хамруулж байна.
2011 онд таг дүлий хүнд сонсгол оруулах "Дунгийн суулгац" (Cochlear implant)-ын Олон улсын анхдугаар семинарыг Монгол улсад анх удаа гардан зохион байгуулсан бөгөөд 2012 оноос хойш жил бүр “Дунд, дотор чихний сонсгол бууралт ба дүлийрэлтийг бууруулах” сэдэвт, 2013 оноос хойш “Хамрын дурангийн бичил мэс засал” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж, монголын бүх аймаг, сум, дүүргийн Чих хамар хоолойн эмч нарыг энэхүү сургалт, семинаритаа хамруулан чих, хамар, хоолой, сонсгол судлалын нарийн мэргэжлийг эзэмшүүлж байна.