2014 оноос БНСУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ зэрэг улсад адил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, шинэ техник, технологи, тусламж үйлчилгээний орчин үеийн арга зэрэгт удирдах ажилтнуудыг сургалтанд хамруулах, туршлага судлуулах үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж эхлэсэн.
БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Бундан эмнэлэгт ЧХХ эмч нарыг богино хугацааны 4-30 хоног, урт хугацааны 3-6 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулан нарийн мэргэжил эзэмшүүлж байна.
Нарийн мэргэжил эзэмшсэн эмч, мэргэжилтнүүдийг эрдэм шинжилгээний ажлыг хийлгэж, магистр, докторын зэрэг хамгаалахад дэмжин тусалж, эрдэм шинжилгээний ажлыг явуулах орчинг бүрдүүлж, ажиллах нөхцлөөр хангаж байна.