ЭМХТөвийн сургалт эрхлэх байгууллага болох “ЭМЖЖ” Чих хамар хоолой, сонсгол судлалын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт төгсөлтийн дараах чих хамар хоолой судлал, сонсгол судлалын үндсэн мэргэшлийн сургалтанд резидент эмч нарыг сургаж, нарийн мэргэжилтэнг бэлтгэж байна.
Мөн залуу эмч нарыг дадлагажуулахад гол анхаарлаа төвлөрүүлж, чадварлаг чих хамар хоолойн эмч нарыг бэлтгэж байгаа бөгөөд гадаад харилцааг өргөжүүлэн ОХУ, БНХАУ, БНСУ-д чих хамар хоолой, дунд болон дотор чихний дунгийн суулгац (Cochlear implant)-ын чиглэлээр 2002 оноос хойш ХБНГУ-ын Чих хамар хоолойн Үндэсний семинарийг 20 удаа, сонсголын курсыг 30-н удаа зохион байгуулж, Монголын бүх аймаг, сум, дүүргийн Чих хамар хоолойн эмч нарыг хамруулсан.
2012 оноос эхлэн ЭМЯ-ны боловсролын зөвлөл, ЗГХА-ЭМХТ-өөс төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт явуулах эрхийг авч, жилд дунджаар 6-10 гаруй чих хамар хоолой судлалын чиглэлээр резидент эмчийг сургаж байна.
Мөн чих хамар хоолой, сонсгол, тэнцвэр судлалын чиглэлээр төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтаар жилд 5-6 мэргэжилтэн бэлтгэж байна.