ЗОРИУЛАЛТ: Жам ёсоороо бол хүн дууг агаараар болон ясаар дамжуулан сонсдог. Дууны долгионыг чихний дэлбээ цуглуулан аваад чихний сувгаар дамжуулдаг. Тэндээсээ дууны долгион дунд чихэнд хүрээд дараа нь дотор чихэнд дамждаг. Гадна чих болон дунд чих гэмтсэн болон ажиллагаагүй үед дууны долгион хүрэх газраа хүрдэггүй. Ийм тохиолдолд хамгийн үр нөлөөтэй сонсголын арга бол Baha-систем юм. Baha дууны процессор нь хүлээн авсан дууны долгионыг титан имплантаар дамжуулна. Дууны долгион толгойны ясаар дамжин дотор чихэнд чичиргээ үүсгэдэг. Хэрэв нэг талын чих бүрэн сонсголгүй бол Baha сонсголгүй талын дууны долгионыг ясаар дамжуулан эсрэг талын эрүүл дотор чихэн / чихний дун/-д дамжуулна. Ингэсэн тохиолдолд хүн бүх талаас сонсогдох чимээг жигд хүлээн авч чаддаг. Baha- системийн тусламжтайгаар хүн урьд нь сонсдоггүй, сайн мэдэрдэггүй байсан бүхий л дуу авиаг бүрэн дүүрэн хүлээн авч ингэснээр бусадтай харилцах харьцаанд ч маш том өөрчлөлт ордог.