Хүний нөөцийн бодлого

"ЭМЖЖ" ХХК"-ийн Захиргаа хүний нөөцийн газар нь байгууллагынхаа "Алсын хараа", "Үнэт зүйл", "Эрхэм зорилго", "Чанарын бодлого", зорилт, чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадавхтай хүний нөөцийг бүрдүүлэх, дасан зохицуулах, сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх, хүний нөөцийн манлайллыг хангах, тогтоон барих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг билээ. 

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн ажилтнуудынхаа мэргэжлийн чиг үүргийн мэдлэг ур чадварыг тогтмол дээшлүүлж, гадаадын болон дотоодын сургалтад хамруулан сургаж хөгжүүлэн нарийн мэргэжил эзэмшүүлж, мэргэжил дээшлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд байгууллагын зүгээс томоохон хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийсээр байна.

Мөн ажлын байрны хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, бүтээлч, сурч, хөгжих тэмүүлэлтэй, зөв хандлага бүхий хамт олныг бүрдүүлэх, ажилтны ажлын гүйцэтгэлийг зөв шудрага үнэлэх, цалин урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх, ажилтныхаа нийгмийн баталгаа, ажил амьдралын тэнцвэрийг хангах, ажлын байрны орчинг тасралтгүй сайжруулах, байгууллагын соёлыг бүрдүүлэх, эерэг уур амьсгалыг төлөвшүүлэх зорилгоор хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

ҮНЭТ ЗҮЙЛ

  • Э-елдэг харилцаа
  • М-анлайлагч хамт олон
  • Ж-ишиг үйлчилгээ
  • Ж-аргалтай үйлчлүүлэгч

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Үйлчлүүлэгчдээ эрхэмлэдэг, тэргүүн туршлага, шилдэг инноваци бүхий эмнэлзүй, эрдэм шинжилгээ, сургалтын эмнэлэг байх

АЛСЫН ХАРАА

  • Олон улсын жишигт нийцсэн Чих, хамар, хоолой, сонсгол, тэнцвэр судлалын үндэсний загвар төв болох