Сургалт хөгжил

Бид нийт ажилтнуудынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, гадаад болон дотоодын сургалтын үйл ажиллагаанд хамруулах, ажлын байрны сургалтыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулж, хувь хүний хөгжилд анхаарч, сурч боловсрох нөхцөл бололцоог ханган ажиллаж байна.

Шинэ ажилтны сургалт

Шинэ ажилтнуудад байгууллагынхаа үүсэл хөгжил, бүтэц зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцааны талаар мэдлэг олгох, ХАБЭА-н анхан шатны мэдлэг олгох, мэргэжлийн үйл ажиллагаатай танилцуулах сургалтыг хийж, дасан зохицох хөтөлбөрт хамруулдаг.

Ажлын байрны сургалт

Ажилтнуудыг ажлын байранд дасан зохицуулах, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, мэдлэгийг сэргээх, мэргэжлийн алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор албаны дарга, тасгийн эрхэлэгчид болон арга зүйч нар ажлын байрны сургалтыг зохион байгуулж, үнэлж дүгнэдэг.

Мэргэжил дээшлүүлэх сургалт

Мэргэжил дээшлүүлэх сургалтыг гадаад болон дотоодын мэргэжлийн байгууллага, сургууль, сургалтын төв, ХХЭМБХ, ЭМЯ, ЭМХТ, улсын эмнэлгүүдтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны сургалтад ажилтнуудаа хамруулдаг.