Үйл оношийн тасаг нь 2013 оноос албан ёсоор байгуулагдсан бөгөөд дүрс оношилгооны болон эмнэлзүйн лаборатори гэсэн 2 кабинеттай. Дүрс оношилгооны кабинет нь дүрс оношилгооны эмч 3, тоног төхөөрөмжийн инженер 1,  техникч 5, бүртгэлийн 1 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай эмнэлэг үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор 2023 онд ХБНГУ үйлдвэрлэгдсэн  Somatom Go now маркийн 32 зүслэгтэй КТГ, 2021онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Солонгос улсын RayScan брэндийн RCT 710 маркийн рентген болон CBCT хосолсон аппаратуудыг тус кабинетад суурилуулан

•    Хамар дайвар  болон хамар-залгиур хөндийн рентген зураг,

•    Цээжний рентген зураг,

•    Хамар дайвар ,

•    Чамархайн ясны  СВСТ,

•    Хамар дайвар КТГ,

•    Чамархайн ясны КТГ шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж үйлчилж байна.

 

ЭМЧ НАР
ДҮРС ОНОШЛОГООНЫ ИНЖЕНЕР, ТЕХНИКЧ
ЛАБОРАТОРЫН ЭМЧ
ЛАБОРАНТ