Үйл ажиллагааны чиглэл:
Үйл оношийн тасаг нь 2013 оноос албан ёсоор байгуулагдсан бөгөөд дүрс оношилгооны болон эмнэлзүйн лаборатори гэсэн 2 кабинеттэй.
Манай эмнэлэг үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт технологи бүхий доорхи тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Үүнд:
Дүрс оношилгооны кабинет |
Эмнэлзүйн лаборатори |
1. ХБНГУ үйлдвэрлэгдсэн Somatom Go now маркийн 32 зүслэгтэй компьютер томографийн аппарат
2. Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Солонгос улсын RayScan брэндийн RCT 710 маркийн рентген болон
CBCT хосолсон аппаратууд
|
1. Гематологи шинжилгээндээ Япон улсын Sysmex корпорацийн үйлдвэрлэсэн XN 350 анализатор
2. Биохими, иммунологийн шинжилгээндээ БНХАУ-ын TECOM 6030 анализатор
3. Цус бүлэгнэлтийн шинжилгээндээ XL1000e анализатор
4. Шээсний шинжилгээндээ H-III анализатор
|
КТГ нь бусад дүрс оношилгооны аргуудтай харьцуулахад:
- Олон төрлийн эдийн дүрсийг нарийвчлан гаргадаг. Жишээ нь: Өөхөн булчингийн эд, уушиг гэх мэт
- Ямарч өвдөлт зовиургүй, эдийг гэмтээхгүй нарийвчлал сайтай.
- Богино хугацаанд шинжлэх.
- Эмгэгүүдийг хооронд нь сайн ялгаж өгдөг. Жишээ нь: Хавдар, үрэвсэл, уйланхай гэх мэт
- КТ хийснээр шаардлагагүй мэс засал, эдийн шинжилгээнээс зайлсхийх зэрэг ач холбогдолтой.
Та ямар тохиолдолд КТГ оношилгоо хийлгэх шаардлагатай вэ?
- Ямар нэг эмийн эмчилгээнд үр дүн өгөхгүй, зовиур арилахгуй байгаа тохиолдолд оношоо нарийн тогтоож, эмчилгээний тактикийг зөв сонгох зорилгоор
- Өвчний явцыг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянах
- Эхо, рентген, цус, шээс гэх мэт шинжилгээнд ямар нэгэн сэжигтэй өөрчлөлт гарсан үед уг өөрчлөлтийг тодруулах зорилгоор тус оношилгоог хийдэг.
Тус шинжилгээг хийлгэхэд ямар бэлтгэл хангах вэ?
- КТГ хийлгэхийн өмнө төмөр эд зүйлс нь зургийн чанарт сөрөг нөлөөтэй тул шинжилгээ хийгдэх хэсэгт төмөр товч, цахилгаан, үсний зүүлт, үнэт зүйлс, хиймэл шүд, сонсголын аппарат, хиймэл үе, нуруу зэрэг байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.
- Эмэгтэйчүүд жирэмсэн эсэхээ сайн магадлах.
- Ямар эрхтнийг шинжлүүлэх гэж байгаагаас хамаарч, КТ шинжилгээний өмнөх бэлтгэл харилцан адилгүй байдаг. Зарим шинжилгээний үед өлөн байх эсвэл давсаг шээстэй байх зэргийг шаарддаг.
Рентген цацраг нь:
- Шинжилгээг стандартын дагуу, заагдсан хугацаанд нь хийсэн тохиолдолд үйлчлүүлэгч цацрагийн сөрөг нөлөөнд өртөхгүй.
- Дүрс оношилгооны эмч, техникч нар нь хамгийн бага цацрагаар, богино хугацаанд хэрэгтэй мэдээллээ олж авч чадахуйцаар мэргэшсэн байдаг.
- Ихэнхи рентген шинжилгээний үед үйлчлүүлэгчид өгсөн цацрагийн тун нь маш бага буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур байдаг тул шинжлүүлэгчийн биед ямар нэг өөрчлөлт гардаггүй.
Лабораторийн шинжилгээг хийлгэхдээ анхаарах зүйлс:
- Шинжилгээ өгөхдөө өлөн байх
- Шээсний шинжилгээ өгөхдөө зориулалтын 1 удаагийн сав хэрэглэх
- Эрүүл мэндийн заалттай иргэд цус бүлэгнэлтийн шинжилгээг өгөхдөө цусны бүлэгнэлтийн эсрэг эмийг уугаагүй байх
- Дааврын шинжилгээ өгөх иргэд тайван байх
Ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан гараг |
Бямба гараг |
Ням гараг |
8:00-20:00 |
10:00-14:00 |
Амарна. |
Жич: Бүх нийтийн амралтын өдөр амарна.