Танилцуулага

“ЭМЖЖЭМ” ЭХНБ нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, харшлын сорил импортлох, ханган нийлүүлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг эрүүл мэндийн байгууллага бөгөөд дотоодын эрүүл мэндийн салбарт өндөр чанартай, бодит үр дүнтэй, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, түгээх үндсэн зорилготой байгууллага юм. 

Манай эм ханган нийлүүлэх байгууллага нь БНСУ, БНХАУ, ХБНГУ, Итали, Швейцар, АНУ улсуудын эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч брэндүүдтэй нягт уялдаатай хамтран ажиллаж Монгол хүний эрүүл мэндэд нийцсэн шилдэг эмнэлгийн тоног төхөөрөмж эмнэлгийн дагалдах хэрэгсэл, зэрэг бүтээгдэхүүнийг сорчлон нэвтрүүлж Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, дэвшилтэт эмнэлгийн хэрэгслүүдийг эрүүл мэндийн зах зээлд түүчээлэн нэвтрүүлж, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэж байна. 

Монголын Чих Хамар Хоолойн Эмч нарын Нийгэмлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гранд мед  Интермед эмнэлэг, ЭМЖЖ эмнэлгүүд болон 21 аймаг, Улаанбаатар хотын Моносфарм трейд, Азифарм, Еврофарм, МЭИК, Нахиа импэкс, бусад гэрээт эмийн сангуудтай хамтын ажиллагааг тогтмол өргөжүүлэн өрнүүлж байна. 

Мөн бид МУ-ын эрүүл мэндийн болон эм ханган нийлүүлэх салбарын хөгжилд хувь нэмэр үзүүлэх зорилгоор олон улсын сургалт, семинаруудыг ОУ-н эрдэмтэд, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг билээ.

Бүтээгдэхүүн

ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ
ДУНГИЙН СУУЛГАЦ (COCHLEAR IMPLANT)

Хамтын ажиллагаа

ОУ-ын харилцагч байгууллагууд:
Дотоодын харилцагч байгууллагууд:

Холбоо барих

  • Даваа-Баасан гараг 09:00 - 17:30 цаг