Ямар шалтгаануудын улмаас хамар битүүрдэг вэ?
Харшлын улирал эхлэж байна. Харшилтай хүмүүсийн хамгийн том зовлон бол хамар битүүрэх. Хамар битүүрэх нь шууд болон шууд бусаар олон сөрөг нөлөөг дагуулах бөгөөд амьдралын чанарыг бууруулдаг. Хамар битүүрэхээр нус дүүрсэн гэж боддог. Гэтэл нус дүүрэх шалтгаан харьцангүй ховор бөгөөд дийлэнхдээ хамрын самалдаг хөөсөн байдаг.
Хамар битүүрсэнээр:
• Хүчилтөрөгчийн дутагдалд орох,
• Толгой өвдөх,
• Толгой дүүрэх,
• Зүрх дэлсэх,
• Даралт ихсэх,
• Ам тогтмол ангайх хуурайших
• Шөнө дутуу унтах
• Хурхирах
• Стрессдэх
• Уур уцаартай болох
• Анхаарал төвлөрөх чадвар сулрах
• Ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлнө.
Эдгээрээс гадна харшлаас болж хамар битүү удаан хугацаанд явснаар бусад хамар болон хамрын дайвар хөндий, чихний болон залгиурын архаг үрэвслүүдийн шалтгаан болно.
Хамрын битүүрлийг эмчлэх нийтлэг арга нь хамрын дусаалга юм. Гэвч хамрын дусаалгыг удаан хугацаанд хэрэглэх, дур мэдэн буруу дусаалга сонгох зэрэг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөдөг. Харин орчин цагт эрүүл мэндийн салбарт хамрын битүүрлийг эмчлэх энгийн бөгөөд сөрөг нөлөө багатай арга нэвтэрсэн нь давсны уусмалаар хамрыг угаах юм.
Тусгай зориулалт бүхий савлагаатай, тохирсон концентрацитай давсны уусмалтай хамар угаагч бүтээгдэхүүн манай оронд худалдаалагдаж байгаа боловч иргэдийн хэрэглээнд төдийлөн нэвтэрч амжаагүй байна
МУ-ын захзээлд БНХАУ, БНСУ, ХБНГУ, АНУ зэрэг орнуудын импортын хамар угаагч хэдийн нэвтэрсэнээс гадна дотоодын үйлдвэрлэл ч хөгжиж эхлээд байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдээс зөвийг нь сонгож хэрэглэхэд тань туслах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэж байна.
Хамар угаагчийг сонгохдоо юуг анхаарах вэ?
• Зориулалтын савлагаатай эсэх
• Хэрэглэхэд хялбар байх
• Сөрөг нөлөөгүй байх
• Далайн гаралтай давстай байх
• Үйлдвэрлэгч, нийлүүлэгч нь найдвартай эсэх зэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй.
"KOKO CLEAN" ХАМАР УГААГЧ ШИНГЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ:
1. Харшил үүсгэгч аллергиныг цэвэрлэж харшлын шинж тэмдгийг багасгана.
2. Нян, вирусыг цэвэрлэж халдварыг бууруулна.
3. Хамрын хөндийгөөс ялгарах эмгэг ялгадасыг цэвэрлэнэ.
4. Үүний дараа хамрын цацлага хэрэглэвэл үр дүн сайжирна.
5. Хамрын самалдагийг агшааж, хамрын амьсгалыг чөлөөлнө.
6. Хамрын салст бүрхэвчийн эмгэг ялгадсыг багасгаж, хамрын хуурайшилтаас сэргийлнэ.