Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

СОНСГОЛ НӨХӨН СЭРГЭЭХ RE-HA ТАСАГ

Түүх.
Манай эмнэлгийн хэл заслын тасаг нь 2007 онд байгуулагдаж, сонсголын бууралтаас болон дүлийрэлтээс шалтгаалсан хэл ярианы согогтой, сонсголын аппараттай болон CI хийлгэсэн хүүхдүүдэд сонсголоор хэл яриа оруулах, засан сайжруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. 2009 оноос ЧХХ, сонсголын “ЭМЖЖ” Төвийн “Дунгийн суулгац” хагалгааны дараах сонсголоор оюун ухаан, хэл яриаг нөхөн сэргээх хичээлийг тасралтгүй явуулан 2011-09 сараас ”Re-Ha center” нэртэй болж, одоо нийт “Дунгийн суулгац” хагалгааны дараах 03-17 насны 15 хүүхэд, 1 насанд хүрсэн хүнд нөхөн сэргээх хичээлийг тусгай хөтөлбөрийн дагуу явуулж байна.


Дунгийн суулгацын дараах хэл заслын сургалт

Дүлийгээс шалтгаалсан болон шалтгаалаагүй хүүхдэд хэл заслын хичээл зааж, хэл яриа оюун ухааныг сэргээж, хөгжүүлэхэд оршино.

Манай “ЭМЖЖ” ХХК нь 2009 оноос эхлэн Австрали улсын Кохлеар фирмтэй хамтран таг дүлий хүүхдэд сонсгол оруулах “Дунгийн суулгац” мэс заслыг 0-47 насны нийт 33 хүнд амжилттай хийсэнээр 2014 онд Дунгийн суулгацын дараах нөхөн сэргээх өдөр өнжүүлэх сургалтын төвийг нээн ажиллуулж байв.


2016 оноос “ЭМЖЖ” эмнэлгийн дэргэдэх “Дун” цэцэрлэгийг байгуулан ажиллаж байна. Манай “Дун” цэцэрлэг нь 18 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 3 багш 1 тогооч гэсэн нийт ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн багш Т.Адъяа, Дунд ангийн багш М.Ариунчимэг нар ажиллаж байна. Манай сургалтын систем нь Ганцаарчилсан, Гэр бүлийн, Бүлгийн хичээл гэж явагддаг.


Дунгийн суулгацын дараахь нөхөн сэргээх хичээлийн үр дүн:

А. Ц 19 настай эрэгтэй 2009 оны 09 сарын 22нд Дунгийн суулгацын хагалгаа хийлгэсэн. Одоо 130 гаруй үгийн баялагтай өдөр тутамд хэрэглэгддэг 2 үгтэй өгүүлбэрийг сайн ойлгодог. Лингийн 6 авиаг сайн ялгадаг. МУБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийн 2 курсын оюутан.


М.М 6 настай эмэгтэй 2009 оны 09сарын 22нд дунгийн суулгац хагалгаа хийлгэсэн. 260-аад үгийн баялагтай гэр бүлийн гүшүүдийг нэрээр нь хэлдэг. Хэлж байгаа үгийг сайн ойлгодог. Хүнтэй богино өгүүлбэрээр харьцаж чаддаг одоо Эрдэнэт хотын 2р 10н жилийн 2-р ангид сурдаг. Багшийн хэлсэнийг сайн ойлгодог.


Б.Б 5 настай эмэгтэй 2011оны 02оны 28нд дунгийн суулгацын хагалгаа хийлгэсэн. Өөрийн нэрээр дуудахад эргэж харна. Мама, надаа,гого,үүн үүн, үмбүү, ааваа, ээжээ, эмээ, өвөө, агаа гэж хэлнэ. Өвөрхангай аймгийн цэцэрлэгийн дунд бүлэгт суралцаж байна. Цай уу, хоолоо ид, хувцасаа өмс, гараа угаа, үсээ самна өгүүлбэрийг сайн ялгаж ойлгодог. Бэлтгэл ангид сурч байгаа.


Ц.Ө 4нас 5сартай эрэгтэй 2011 оны 02 сарын 28нд дунгийн суулгацын хагалгаа хийлгэсэн. Өөрийн нэрээр дуудахад эргэж харна. Мама, надаа, гого, үүн үүн, үмбүү , ааваа, ээжээ , эмээ , өвөө, агаа гэж хэлнэ. Өвөрхангай цэцэрлэгийн дунд бүлэгт суралцаж байгаа. Цай уу, хоолоо ид, хувцасаа өмс, гараа угаа, үсээ самна өгүүлбэрийг сайн ялгаж ойлгодог. Үгээ маш цэвэрхэн дуудлагаар хэлдэг.


Эцэг эхийн сэтгэгдэл:

М.М 3 настай таг дүлий охин

Би зээгээ сонсохгүй байгааг мэдээд их бухимдлаа, дотны хүмүүс, найз нартаа ярихдаа уйлдаг байлаа. Охиндоо хэлж чадахгүй, үнэнтэй эвлэрч чадахгүй хэцүү байсан.

Гэвч би эрт хагалгаанд орох хэрэгтэй гэдгийг мэддэг учир мэргэжлийн эмч нарт яаралтай хандсан. Тэр үед ЭМЖЖ эмнэлэг нь тухайлбал Б.Эрдэнэчулуун багш шуурхай хандаж, гадаадад хийдэг хагалгааг монголдоо хийлгэснээр миний зээ эрүүл болж, бусдын адил амьдрах боломжтой болсон. Хагалгааны үед бид нар их итгэлтэй тайван байсан.

Хагалгаа хийсэн гадаадын болон монголын эмч, сувилагч нартаа их баярлалаа. Мөн төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн гадаадын компани болон ЭМЖЖ -гийнхэнд баярлалаа гэдэг үг ч багадаад байна. Ачийг нь хэзээ ч мартахгүй . Энэ хагалгааг гадаадад хийлгэхэд бүх зардал 200 сая орчим болж байсан. Тус эмнэлэг нь хөнгөлөлт үзүүлсэн нь ард түмэндээ өгсөн их буян ба төрийн ачааг хөнгөлсөн их үйл хэрэг мөн. Гэвч манай одоогийн нөхцөлд төлбөрийг нь төлж чадахгүй олон хүүхэд, тахир дутуу , ой ухааны хоцрогдолд орохоос өөр аргагүй байгаа учир дунгийн суулгацын хагалгааг эрүүл мэндийн даатгалд хамруулж, эрүүл иргэнтэй болоосой гэж хүсч байна. Жирэмсэн эхчүүдэд даарч хөрч, томуу ханиад, гүйлсэн булчирхайн өвчнөөр өвдөхөөс хамгаалж байхыг чухалчлан захиж байна. Эмч нарын зөвлөдөг ” Хүүхдийн эх их тайван байх ёстой” гэсэн зөвлөгөөг аав нар санаж байх ёстой. Дахин хэлэхэд миний зээг өөрсдийн хүүхэд шигээ анхаарал тавьдаг Э.Жаргалхүү, М.Заяа эмч болон ЭМЖЖ эмнэлгийнхэнд баярлаж явдаг шүү. Миний хүү одоо чөлөөтэй ярьдаг болсон.

Эмээ чих хамар хоолойн эмч Даваахүү, ээж, өвөө нар нь


Ц. 16 настай эрэгтэй

Би хүүгээ 3 настайд нь дүлий болсон гэдгийг нь мэдсэн. Багадаа ойр зуурын үг хэлдэг байсан ч хэлэхээ больсон. Анзаараад ЭНЭШТөвд хандахад дүлийрэл нэлээд хүндэрсэн гэдгийг нь мэдсэн. Тэгээд явц нь хүндэрсээр хэлдэг байсан үгээ ч хэлж, ярихаа больсон байсан.Эмч нар тухайн үедээ 1 настайд нь дунд чихний үрэвслийн улмаас антибиотика хэрэглэснээс болсон гэж үзэж байсан. Би мэдсэн цагаасаа хойш яавал хүүхдээ сонсголтой болгох вэ гэж эрэл хийж хайсаар дэлхийн хөгжилтэй оронд хийгддэг дунгийн суулгацын талаар мэдэж авсан. Хамгийн анх монголд хийлгэсэн шинжилгээний хариуг Америкт явуулахад 1997 онд 50 000 доллар төлөөд наад зах нь 2 жил амьдрах ёстой гэсэн хариу хүлээж авсан. Тэгээд ХБНГУ- руу 2 удаа явсан. Эхний удаа 50000-60000$ болно гэсэн. Дараагийн удаа очиход 50000-60000 Евро болсон. Манай хүү тэр үед ЭМЖЖ эмнэлгийн хяналтанд явдаг байсан. Одоогоос 3 жилийн өмнө ЭМЖЖ эмнэлэгт энэ хагалгааг хийх гэж байгаа гэж сонсоод тэр хагалгаандаа бэлдсээр хийлгэсэн. Эх орондоо илүү зардалгүйгээр хагалгаа хийлгэсэн. Хагалгаа хийлгэх наснаасаа өнгөрсөн гээд миний хүү хийгдэх хүүхдийн тоонд орохооргүй байсан ч хагалгаа хийлгэхээр зөвшөөрсөн Э.Жаргалхүү эмчдээ маш их баярладаг. Одоо миний хүү сонсгол сэргээх, хэл заслын хичээлд тогтмол явдаг. Манай 2 хөрш орноос авахуулаад бүх хөгжилтэй оронд төрсөн хүүхдэд эхлээд шинжилгээ хийгээд, сонсголын бэрхшээлтэй бол 3 наснаас нь өмнө дунгийн суулгацын хагалгааг улсаас нь даатгалаар мөнгийг нь төлөөд хийлгэдэг.

Би хүүгээ дүлий гэдгийг нь мэдсэнээс хойш ядаж л машин сигналдахад тэрийг сонсдог болгох юмсан гэж хүсч явдаг байсан ч одоо хүүгээ бүр үг яриад өөрийгөө илэрхийлж чаддаг болно гэдэгт бүрэн итгэдэг. Миний хүү Цэнгүүн нь одоо дуу авиа сонсоод ойр зуурын үг хэлдэг болж байгаад би энэ хагалгааг хийсэн эмч, сувилагч нарын минь ач гэж маш их талархаж явдаг.

Энэ бүхний эцэст гэж хэлэхэд манай төр засгаас ийм бэрхшээлтэй байгаа иргэддээ даатгалаас мөнгийг нь гаргаад хүүхдүүдээ эрүүлжүүлээд авах юм бол эрүүл иргэнтэй улс болоход маш чухал гэж бодож явдаг. Үүнээс гадна ийм төрлийн хагалгаа хийлгэсэн хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг сургуультай болоод, мэргэжлийн хүмүүс ярьж, сонсож сурахад нь дэмжиж туслаж байгаасай гэж хүсч явдаг юм.


А. Ц 20 настай эрэгтэй

2009 оны 09 сарын 22-нд Дунгийн суулгацын хагалгаа хийлгэсэн. Одоо 130 гаруй үгийн баялагтай өдөр тутамд хэрэглэгддэг 2 үгтэй өгүүлбэрийг сайн ойлгодог. Лингийн 6 авиаг сайн ялгадаг. МУБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийн 2 курсын оюутан.


М.М 7 настай эмэгтэй

2009 оны 09сарын 22нд дунгийн суулгац хагалгаа хийлгэсэн. 300-аад үгийн баялагтай гэр бүлийн гүшүүдийг нэрээр нь хэлдэг. Хэлж байгаа үгийг сайн ойлгодог. Хүнтэй богино өгүүлбэрээр харьцаж чаддаг одоо Эрдэнэт хотын 2р 10н жилийн 3-р ангид сурдаг. Багшийн хэлсэнийг сайн ойлгодог. 2 хүний харилцан яриаг сайн ойлгож чадна. Англиар тоо тоолдог.


Б.Б 7 настай эмэгтэй

2011оны 02оны 28нд дунгийн суулгацын хагалгаа хийлгэсэн. Өөрийн нэрээр дуудахад эргэж харна.Богино өгүүлбэрийн харилцаа сайн. Өвөрхангай аймгийн цэцэрлэгийн дунд бүлэгт суралцаж байна. Цай уу, хоолоо ид, хувцасаа өмс, гараа угаа, үсээ самна өгүүлбэрийг сайн ялгаж ойлгодог. Бэлтгэл ангид сурч байгаа.