Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

СОНСГОЛ СУДЛАЛЫН ТАСАГ


БИДНИЙ ТҮҮХ

2002 онд Сонсгол сэргээх төв нь нэг их эмч, нэг лаборанттайгаар байгуулагдаж байсан бол өнөөгийн байдлаар манай тасаг нь АУ-ы доктор, дэд профессор сонсгол судлалын эмч 1, АУ-ы магистр сонсгол судлалын эмч 4, сонсголын лаборант 3, акустик инженер 2,акустик техникч 2 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Манай төв нь ХБНГУ ба Монгол улсын стандарт, нормыг үндэслэн дүлий хүнд сонсгол оруулах, сайжруулах тусламжийг дэс дараатайгаар амжилттай хөгжүүлж ирлээ.

Бид энэ хугацаанд:

2008 онд - ОАЕ (дотор чих буюу дунгийн гадна сормууслаг эсүүдийн үйл ажиллагааг шинжлэх)

2009 онд - BERA (сонсголын бууралт үүсгэж буй эмгэгийн байрлалыг оношлох, ялангуяа дотор чихнээс цааших сонсгол бууралт, сонсох мэдрэлийн хавдрыг ялган оношлох)

2011 онд - Клиник темпанометр (дунд чихний үйл ажиллагааг шинжлэх)

2013 онд - ASSR (сонсголын түвшин болон сонсгол бууралтын хэлбэрийг компьютерээр нарийн тогтоох)

2014 онд - Электрокохлеографи (Дунгийн доторхи шингэний даралтыг хэмжин, дотор чихний өвчнийг оношлох) зэрэг сонсголын объектив шинжилгээний аппаратуудыг суурилуулж, оношлогоондоо ашигласнаар бүх насны хүний сонсголын эмгэгийг оношлох чадвартай боллоо.


2003 он - ХБНГУ-ын Проакустикийн холбооны албан ёсны гишүүн болсноор дэлхийд тэргүүлэгч Phonak, GN Resound, Siemens,Starkey зэрэг 10 гаруй үйлдвэрийн аппаратыг тохируулах боломжтой болсон.


2009 он - Нийгэм халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран сүүлийн үеийн дэвшилтэт дижитал сонсголын аппаратыг хөнгөлөлттэй үнээр 21 аймаг 9 дүүргийн иргэдэд тохируулж байна.


2009 он - Австрали улсын Кохлеар компаний шалгуурт тэнцэснээр албан ёсны дистрибьютер болж таг дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгац, төрөлхийн чихний гажигтай хүүхдүүдэд сонсгол сайжруулах ясан дамжуулагчийн аппарат буюу Baha ны хагалгааны өмнөх болон дараах тохируулгыг амжилттай хийж байна.

2015 он - Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд сонсгол нөхөн сэргээсний дараа хэл заслын сургалт бүхий “Дун” цэцэрлэг нээгдлээ.

2015 он - Сонсголын аппаратны Percentyle Analyse, Frei Field test зэрэг хувь хүний онцлогийг харгалзан тохируулах шинэ аргыг нэвтрүүлсэнээр тохируулгын чанар эрс сайжирлаа.

2001-2015 онуудад Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Проакустикийн семинарыг ХБНГУлсын мэргэжилтэнгүүдтэй хамтран Монголд амжилттай зохион байгууллаа.
2012-2016 онуудад Австрали, БНСУлс, БНХУлс, Тайвань улсын эмч мэргэжилтэнгүүдтэй хамтран Дунгийн суулгацын семинарыг амжилттай зохион байгууллаа.


“ЭМЖЖ” ЭМНЭЛГИЙН СОНСГОЛ СЭРГЭЭХ ТӨВИЙН БҮТЭЦ


1. Аудиологи тасаг
2. Акустик тасаг
3. Реабилитаци тасаг


Аудиологи тасаг нь:

2008 оноос эхлэн дотор чих буюу дунгийн гадна сормууслаг эсүүдийн үйл ажиллагааг шинжилэх OAE, сонсголын бууралт үүсгэж буй эмгэгийн байрлалыг оношлох, ялангуяа дотор чихнээс цааших сонсгол бууралт,сонсох мэдрэлийн хавдрыг ялган оношилох BERA, дунд чих буюу хэнгэргэн хөндий, сонсголын яснуудын үйл ажиллагааг шинжлэх, хэнгэргэн хөндийн даралт, хэнгэргэн хальсны хөдөлгөөн, дөрөөний булчингийн рефлекс, евстахийн гуурсны үйл ажиллагааг хэмжих клиник темпанометр, сонсголын түвшин болон сонсгол бууралтын хэлбэрийг компьютерээр нарийн тогтоох ASSR, Дунгийн доторхи шингэний даралтыг хэмжин, дотор чихний өвчнийг оношлох Electrocochliagraphy зэрэг олон төрлийн шинжилгээний багажуудыг оношлогоондоо ашигласнаар бүх насны хүмүүсийн сонсгол сайжруулах оношлогоо эмчилгээг нэг цэгт амжилттай хийж байна.
Сонсголын шинжилгээнүүдтэй энд дарж танилцана уу.

Акустик тасаг нь:

Сонсголын аппаратыг өвчтөний чихэнд тохируулдаг отопластик лаборатори, мөн сонсголын аппараттай өвчтөний сонсголын аппаратыг засч үйлчилдэг засварын кабинетуудтай ба одоо ХБНГУ-ын проакустикийн холбоотой хамтран Phonak, GN resound, Siemens,Starkey фирмийн сүүлийн үеийн дижитал болон дэвшилтэт өндөр технологийн сонсголын аппарат тохируулж байна. Бид сонсголын аппаратуудаар хот, хөдөөгийн хүн амд явж үйлчлэх ба баталгаат засварыг бүрэн хариуцдаг.

Реабилитаци тасаг нь:

Сонсголын бэрхшээлээс болж үүссэн хэл ярианы гажгийг засах хэл заслын сургалт явуулдаг.


МАНАЙ АМЖИЛТ

2004 онд ‘Сувгийн жийргэвч”,“Сонсголын аппаратыг гараар тохируулах арга”,“Дижитал сонсголын аппаратыг компьютерээр тохируулах арга”-ын технологийг Монголд анх удаа нэвтрүүлж, оюуны өмчийн газраас ашигтай загварын гэрчилгээ авсан байна.

2005 онд Сонсголын бууралтын болон бусад шалтгаанаас үүссэн хэл ярианы гажгийг засах хэл заслын кабинет нээж сургалт явуулж эхлэв.

2005 онд ЭМШУИС-д “Монгол үгийн аудиограмаар сонсголын аппарат тохируулах онцлог” сэдвээр сонсгол судлалын эмч М.Заяа АУ-ны магистрын зэрэг хамгаалав.

2007 онд “Чихний хэв жийргэвч”, “Дижитал сонсголын багажинд хийх засвар үйлчилгээ”, “Олон сувагт сонсголын багажны тохируулга хийх арга” сэдэвт тохиргоо засвар, мэс заслын дараах сувгийн жийргийг хийх аргыг нэвтрүүлэн Оюуны өмчийн газраас ашигтай загварын гэрчилгээ авсан.

2008 онд нярай хүүхдийн сонсгол эрт оношлох багаж ОАЕ-ыг суурилуулан шинжилгээ хийж хүүхдийн сонсголыг эрт үед нь оношилж эхэллээ.

2008-2010 онд Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэртэй 3 жилийн хугацаатай үйлдвэрийн дуу шуугианаас үүсэлтэй сонсголын бууралттай ажилчдад сонсголын аппарат тохируулах гэрээ хийж 2008 онд Phonak, GN Resound фирмийн сүүлийн үеийн дижитал сонсголын аппаратуудыг амжилттай тохирууллаа.

2009 онд “Дунд чихний протезуудын биологийн онцлог” сэдвээр сонсгол сайжруулах хагалгааг улам боловсронгуй болгож Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан.

2009 онд Австралийн Кохлеарын холбоотой дистрбьютерийн гэрээ байгуулж төрөлхийн дүлий 6 монгол хүүхдэд сонсгол оруулах дотор чихний хагалгааг амжилттай хийлээ.

2009 онд “Дүлийрэлт болон сонсгол бууралтыг дунд-дотор чихний суулгацаар эмчлэх арга зүй”, “Гадна, дунд, дотор чихний гаралтай бүх насны хүмүүсийн сонсголыг нэг цэгт оношлох, сайжруулах иж бүрдэл арга” сэдвээр шинэ технологи нэвтрүүлж Монгол улсын Зохиогчийн Эрхийн гэрчилгээ 2009/400, 2009/401 авсан байна.

2010 онд акустик инженер В.Батцэнгэл ШУТИС-д “Кохлеар имплантын аппаратыг Монгол хүний сонсголын онцлогт тохируулах боломжийн судалгаа” сэдвээр Мэдээллийн Технологийн Магистрийн зэрэг амжилттай хамгаалав.

2011 онд сонсгол судлалын эмч М.Заяа ЭМШУИС-д “Монгол үгийн шуугиант авиаг спектрийн аргаар судалж дижитал сонсголын аппарат тохируулах нь” сэдвээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалав.

2013 онд Монголд анх удаа ясны сонсголын аппарат Baha Монголд анх удаа ясны сонсголын аппарат Baha-г 0,6 настай хүүхдэд Австралийн Кохлеар фирмтэй хамтран суулгалаа.

2014 онд Ясны сонсголын аппарат Baha-0.6 настай 4 хүүхдэд, Төрөлхийн дүлий хүүхдэд кохляар имплантын хагалгаа болон тохируулгийг 19 хүнд Австралийн Кохлеар фирмтэй хамтран суулгасан.

2014 онд акустик инженер М.Болортуяа “ Сонсголын аппаратны тохируулгаар Монгол хүний сонсголыг сайжруулах нь ” сэдвээр магистрын зэрэг амжилттай хамгаалав.

2015 оны байдлаар Төрөлхийн дүлий хүүхдэд дунгийн суулгацын хагалгаа болон тохируулгийг 4 хүнд Австралийн Кохлеар фирмтэй хамтран суулгасан.

2015 онд Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд сонсгол нөхөн сэргээсний дараа хэл заслын сургалт бүхий “Дун” цэцэрлэг нээгдлээ.

2016 онд эмч Б.Энхтуяа “0-5 настай хүүхдийн тархины дуудлагат потенциалын зарим хэвийн үзүүлэлтүүд” сэдвээр, эмч Д.Өлзийсайхан” Үйлдвэрийн шуугиан ажилчдын сонсголын түвшинд үзүүлэх нөлөө” сэдвээр анагаах ухааны магистрын зэрэг амжилттай хамгааллаа.

2016 оны байдлаар нийт 32 хүнд кохляар имплантын хагалгаа болон тохируулгийг хийсэн байна.


СОНСГОЛ СЭРГЭЭХ ТӨВИЙН ЯВУУЛЫН БОЛОН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Манай “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэг нь 1997 оноос эхлэн явуулын үзлэг, эмчилгээ, сонсголын шинжилгээг Сэлэнгийн гурилын үйлдвэр, Багануур дүүрэг, Орхон аймаг, МИАТ, Дорнод, Өвөрхангай, Дундговь аймаг, Дархан хотуудад хийж сонсголын бэрхшээлтэй иргэдэд тухайн газарт нь хэв хийж сонсголын аппарат тохируулж ирлээ. ТЭЦ-3 үйлдвэртэй олон жилийн өмнөөс хамтран ажиллаж жил бүр 300-аад хүнд чих хамар хоолойн үзлэг, 150-иад хүнд сонсголын нарийн шинжилгээг хийн жилд 2-5 хүнд сонсголын аппарат тохируулж ирсэн байна.
2009-2016 онд ХХҮГ-тай байгуулсан “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дижитал сонсголын аппарат нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх” гэрээт ажлын хүрээнд бүх аймаг, дүүрэгт зарим суманд жилдээ 1-4 удаа очиж үзлэг, сонсголын бичлэг хийх, зарим хүнд мэс засал хийх зэрэг мэргэжлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлсэн ба сонсголын аппарат авсан өвчтөнөө хяналтанд авч, газар дээр нь очиж засвар, үйлчилгээг хийж байна.
Чих хамар хоолойн тусламж үйлчилгээг газар дээр нь очиж үйлчилгээ үзүүлэхээс гадна мэргэжлийн чих хамар хоолойн эмч, эмнэлэгтэй хамтран дүүрэг болон орон нутагт салбарууд нээн ажиллуулж, үйлчилгээг шуурхай, тасралтгүй хүргэж байна. Бид Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд өөрийн эмнэлэгтэй ба , Орхоны “Элит”, Ховдын “Хаш гэрэлт”, Дорнодын “Гурван хүсэл”, Хөвсгөлийн “Намуун”, зэрэг аймгуудын эмнэлэгүүдтэй доорхи чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.


• Чих хамар хоолойн үзлэг, эмчилгээ, оношлогоо
• Чих хамар хоолойн мэс засал
• Аудиологи
• Акустик(Сонсголын аппарат тохируулга)
• Оношлогоо
• Лаборатори
• Эм ханган нийлүүлэх


СОНСГОЛ СЭРГЭЭХ ТӨВИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Бүх насны хүнд чих хамар хоолойн оношлогоо эмчилгээ, сонсгол судлалын өндөр нарийн мэргэжлийн тусламжийг нэг цэгт үзүүлнэ.
Чихний төрөлхийн гажигтай өвчтөнд сонсгол сайжруулах мэс заслыг олон улсын түвшинд хийж, түүний сонсголыг амжилттай сайжруулснаар монгол улсдаа тэргүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Бүх насны хүмүүсийн сонсголыг шинжилж, сонсголыг иж бүрдэл арга /мэс засал, сонсголын аппарат/-аар амжилттай сайжруулдаг.
Одоогоор бид ХБНГУ-ын проакустикийн нийгэмлэгээс Phonak, GN Resound , Siemens, Starkey фирмийн сүүлийн үеийн шинэлэг дизайн, дэвшилтэт технологи бүхий бүх төрлийн дижитал сонсголын аппаратуудыг тохируулж сонсгол судлалын эмчийн хяналтанд авч үйлчилж байна.

СОНСГОЛ СЭРГЭЭХ ТӨВИЙН ДАВУУ ТАЛ
1. Сонсгол судлалын өндөр нарийн мэргэжлийн эмчийг ХБНГУ-д бэлтгэж, чадварлаг лаборант, орчин үеийн техникээр хангаж, монгол үгийн аудиограммаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сонсголыг монголд анх удаа амжилттай сайжруулж байна.
2. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг ХБНГУ-д сургаж, засварын техникч бэлтгэж, сонсголын аппаратын засварын газрыг нээж, сонсголыг дижитал техникийн аргаар амжилттай сайжруулж засвар үйлчилгээг тогтмол хийж байна.
3. Хүн бүрийн чихний онцлогт тохируулан сонсголын аппарат суулгадаг отопластик лабораторийг монгол улсад анх удаа байгуулж, тасралтгүй ажиллуулж байна.