Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

СУВИЛЛЫН ХОТЫН ОФФИС

Нэг. Түүх
Сувилалд үйлчлэх хотын үйлчилгээ 2006 онд үүсчээ. 2009 оноос бие даасан оффис үүсч, дотрын эмч, сувилагч ажиллаж, сувилалд өвчтөн бэлтгэх, хяналтанд авах ажлыг хариуцах болжээ.

Хоёр. Одоогийн хүчин чадал
“ЭМЖЖ” сэргээн засах сувилал нь өөрийн Istana Starex маркийн микро автобустай бөгөөд унаагаараа зуны улиралд 7 хоногт 3 удаа, өвлийн улиралд 7 хоногт 2 удаа хуваарийн дагуу амрагчдыг сувилалд хүргэж үйлчилдэг. 2-оос дээш амрагчдад хуваарь харгалзахгүй үйлчилдэг.
“ЭМЖЖ ” сувиллын хотын оффис нь 2 их эмч, 1 сувилагч, 2 жолооч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг ба тус оффис нь ЭМЖЖ сэргээн засах сувилалд эмчлүүлэгчдийн орны очер дараалалыг зохион байгуулдаг. СХО нь мөн ЭМЖЖ сэргээн засах сувилалд хэвтэгсдийг урьдчилан үзэж үзлэг, оношлогоо хийдэг.


Гурав. Ирээдүй, эрхэм зорилго
1. Сувилалын сэргээн засах тусламж үйлчилгээг ахмад, мэс заслын дараах, сонсголын бэрхшээлтэй гэсэн ангиллаар мэргэшүүлэн хөгжүүлэх
2. Сувилалд харшлын вакцин эмчилгээний дараах сэргээн засах шинэ арга нэвтрүүлэх
3. Сувилал ба Улаанбаатар хот, аймгуудын үйлчилгээний сүлжээ үүсгэх


Сувиллын хаяг:

Төв аймаг Баянчандмань сум Дарцагт уулын энгэрт (Антент) “ЭМЖЖ” сувилал, амралт

Утас: 322628, 321923, 99248270, 99662283, 99427681, 99427581

Факс: 00976-11-322628