Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

Резидентийн сургалт



Резиденсийн сургалтанд элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага

1. Резиденсийн сургалтанд элсэгчид нь бакалаврын зэрэгтэй байна.
2. Эмчлэх 5 жилийн хугацаатай лицензтэй байна.
3. Элсэгчид нь элсэлтийн шалгалтыг 70 хувь түүнээс дээш босго оноог
хангасан байвал зохино.
4. Гадаадын иргэн суралцахыг хүсвэл хоёр улсын засгийн газар хоорондын
болон АШУҮИС-тай хийсэн гэрээний дагуу суралцах ба суралцагчдын асуудлыг гэрээнд заасан нөхцлөөр шийдвэрлэнэ.
5. Хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд
хамрагдсан бол нотлох гэрчилгээтэй байна.
6. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх бусад сургалтанд давхар элсээгүй байх
7. Бакалаврын сургалтын нийт багц цаг элсэх гэж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд нийцсэн байх


• Уламжлалт Анагаах Ухааны их эмч мэргэжлээр төгсөгчид дараах мэргэжлээр шууд элсэх боломжтой./ багц цагийн зөрүү нөхөх шаардлагагүй /
Үүнд:
• Уламжлалт анагаах ухаан судлал /УА-ын дотор судлал/
• Зүү, төөнө засал судлал
• Спортын анагаахын эмч мэргэжлээр төгсөгчид дараах мэргэжлээр шууд элсэх боломжтой.
• Сэргээн засал эмчилгээ судлал
• Уламжлалт Анагаах Ухааны их эмч мэргэжлээр төгсөгчид багц цагийн зөрүү нөхсөн тохиолдолд дараах мэргэжилд элсэж болно.
• Дотор судлал
• Өрхийн анагаах ухаан
• Мэдрэл судлал
• Сэтгэцийн өвчин судлал
• Спортын анагаахын эмч мэргэжлээр төгсөгчид багц цагийн зөрүү нөхсөн тохиолдолд дараах мэргэжилд элсэж болно.
• Дотор судлал
• Өрхийн анагаах ухаан
• Гэмтэл- согог засал судлал
• Сэтгэцийн өвчин судлал

2. Бүртгэл
• 2016 оны 03 сарын 01–2016 оны 03 сарын 15-ыг дуустал цахим бүртгэл явагдана
• Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан тохиолдолд цахим бүртгэлд бүртгүүлэх эрхтэй
• Бүртгүүлсэн элсэгч бүр элсэлтийн шалгалтанд орох эрхтэй.


3. Шалгалт
Резиденсийн сургалтын элсэлтийн шалгалт бүртгэл дууссанаас хойш зарлагдана.
• Шалгалтын өдөр ирэхдээ иргэний үнэмлэх болон бүртгэл, шалгалтын хураамж 15000₮ тушаасан баримтаа авч ирнэ.
Банкны нэр – ХААН,
Дансны дугаар – 5031813390
Хүлээн авагч – АШУҮИСургууль
Төлбөрийн утга – ЭМСА бүртгэл, шалгалтын хураамж
• Шалгалтын агуулгад мэргэжлийн суурь хичээлүүд: анатоми, физиологи, эмгэг анатоми, иммунологи, эмгэг физиологи, микробиологи, эм судлал гэх мэт, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй: хэм хэмжээ, анагаахын ёс зүй, эрүүл мэндийн хууль эрх зүй, нийгмийн эрүүл мэнд гэх мэт, мэргэшүүлэх хичээлүүд / анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмчийн ажлын байрны шаардлага / хамрагдана.

Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй боловч сургалтанд элсэн орохоор цахим бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд гарах хариуцлагыг бүртгүүлсэн элсэгч өөрөө хүлээнэ.
• Шалгалтын босго оноо 70 байх хэдий ч, авсан оноогоор элсэгчдийг жагсаан, тогтоосон хяналтын тоог үндэслэн, хамгийн өндөр оноо авсан элсэгчийг суралцуулах болно.
• Суралцуулах тухай тушаал гарахаас өмнө тэнцсэн элсэгчийн бүрдүүлсэн дараах материалыг /журмын 5.3 д зааснаар/ шалган, шаардлага хангасан тохиолдолд баталгаажуулна. Үүнд .
• Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
• Элсэгчийн анкет (тусгай загвараар)
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Сургууль төгссөн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
• 3х4 хэмжээтэй 3 хувь зураг
• Ажил байдлын тодорхойлолт
• Үйл ажиллагааны хураамж (сургалтын төлбөрийн 10 хүртэл хувьтай тэнцүү байна)
• Сургалтын төлбөр төлсөн баримт

Жич. Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.
• Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг
• Сургалтын төлбөрийн эх үүсвэр
• Албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ
• Хэрвээ тэнцсэн элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангахгүй, бүртгэлийг буруу бөглөсөн бол шалгалтын материалыг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчийн бүрдүүлсэн материалыг шалган, баталгаажуулна.
• Шалгалтанд тэнцээгүй, цахим бүртгэлийг буруу бөглөсөн, элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй, хураамжаа төлсөн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй зэрэг тохиолдолд бүртгэл, шалгалтын хураамжийг буцаан олгохгүй болно.

Жич: Хураамжаа төлсөн боловч шалгалтанд орох боломжгүй болсон тохиолдолд шалгалтаас 1 хоногийн өмнө мэдэгдэнэ үү. Шалгалтын дараа буцаан олголт хийгдэхгүй болно.

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ эндээс татаж авна уу.

ЭМЖЖ ХХК-ийн "ЧИХ ХАМАР ХООЛОЙН МЭРГЭЖЛЭЭР РЕЗИДЕНТИЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ" эндээс татаж авна уу.