Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

Оюутны сургалт


СУРГАЛТЫН АЛБА

“ЭМЖЖ” ЧХХК эмнэлэг нь 1993онд анх байгуулагдаж, хүн амд ЧХХ-н мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ 2001оноос ЭМШИУС-тай оюутан сургах гэрээ байгуулж , ЧХХ-н мэргэжлийн сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд 2003 онд МУ-ын ЭМЯ-наас магадлан итгэмжлэгдэж, ЭМШИУС-ийн түшиц эмнэлэгээр шалгарсан юм.
Бид жил бүрийн хичээлийн хуваарь, батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээллэж, багшлах боловсон хүчин, сургалтын материаллаг баазыг амжилттай бэхжүүлэн ажилласанаар 2012 онд ЭМЯ-ны боловсролын зөвлөл, ЗГХА-ЭМГ-аас 010/2012 сургалтын эрхийн гэрчилгээ авч баталгаажуулсан юм.

Манай бүрэлдэхүүн:

АШУ-ны док, проф, МУ-ын хүний гавъяат эмч Б.Эрдэнэчулуун АУ-ны док, проф Э.Жаргалхүү АУ-ны док, дэд проф М.Заяа АУ-ны магистр З.Алтанцэцэг

АУ-ны магистрант Х.Одонгэрэл АУ-ны магистрант, докторант, магистрантын сургалтын зохицуулагч Д.Жаргалбаяр АУ-ны магистрант, резидентийн сургалт хариуцсан зохицуулагч Б.Гансүх

Бидний зорилго:

Бид Төгсөлтийн өмнөх сургалтын хүрээнд :
ЧХХ-н эрхтэний бүтэц, үйл ажиллагаа, тэдгээрийг шинжлэх, оношлох, эмчлэх, аргыг эзэмшүүлж, баклаврын түвшингийн мэдлэг, чадвар, хандлагыг олгоход чиглэдэг.

Төгсөлтийн дараах сургалтын хүрээнд :
ЧХХ-н нарийн мэргэжил олгох
ЧХХ-н мэргэжил бүхий эмч, сувилагч нарт төрөлжсөн мэргэжил эзэмшүүлэх
ЧХХ-н эмч нарт эрдэм шинжилгээ судалгааны ажлын мэдлэг олгох, тэдний судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зэрэг болно.

Дээрх зорилгын хүрээнд бид:
Суралцагч төвтэй сургалтын зарчмыг баримтлан тэдний чөлөөт сэтгэлгээг дэмжих, суралцах болон судалгаа шинжилгээ явуулах орчин бүрдүүлэх, ном гарын авлагаар хангах, судалгааг аль болохоор өргөн хүрээнд явуулах боломж бий болгох зорилт тавин ажилладаг.


Ажлын үр дүн:

Манай багш нар ЭМШУИС-ийн АУС-ийн ЧХХ тэнхим, “Ач”АУДэС, “Оточ”, АУДэС-уудын 3-5 дугаар дамжааны оюутнуудад батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хичээлийг чанарын өндөр түвшинд явуулж жилд дунджаар 1100 гаруй оюутанд ЧХХ-н мэдлэг олгон төгсгөж байна.


Олон улсын харилцаа ба гадаад сургалт:

“ЭМЖЖ” ЧХХ-н эмнэлэг нь
1993 оноос ХБНГУ-ын Wurzburg-ын их сургууль, 2012оноос Erfurd хотын HELIOS klinik,
2007 онд Австрали улсын Cochlier фирм, 2011оноос БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Bundang эмнэлэг,
2012оноос Younsei , Ajoy ,
2013оноос Hana, Soree, зэрэг эмнэлгүүдтэй хамтран ажиллаж хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого зохицуулалтаар эмч, мэргэжилтнүүдийг сонгон суралцуулдаг.


Цаашид:

ШУТСАлба нь сургалтын чанар сайжруулах, Суралцагч нарыг Анагаахын шинжлэх ухааны орчин үеийн мэдлэг, мэдээлэлээр хангах, шинэ техник технологийг сургалтанд нэвтрүүлэх зорилгоор гадаад харилцааг улам өргөжүүлэхэд танай хамт олонтой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.