Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

Сонсгол судлал


Audiometry (Сонсголын бичлэг)

Аудиометрийн бичлэг нь дуу дамжуулах ба мэдрэх аппаратын гэмтлийг ялгахад тусладаг. Аудиометрийн шинжилгээ нь чих тус бүрийн агаарын ба ясан дамжуулалтын давтамж, хүчийг цахилгааны тусламжтайгаар 5-аас дээш насны хүүхэд, насанд хүрэгсдийн сонсголын түвшин, сонсгол бууралтын хэлбэрийг тогтооно.

Шинжилгээг хийлгэхэд урьдчилан цаг авах шаардлагагүй.



BERA (Сонсголын мэдрэлийн шинжилгээ)


Бүх насны хүмүүст сонсголын бууралт үүсгэж буй эмгэгийн байрлалыг оношлох, ялангуяа дотор чихнээс цааших сонсгол бууралт, сонсох мэдрэлийн хавдрыг ялган оношилно.

BERA шинжилгээ хийх заалт:
- Сонсголын бууралттай гэж сэжиглэсэн тохиолдолд
- Дунгийн суулгацын хагалгааны өмнө онош тодруулах зорилгоор
- Чих шуугих, тэнцвэр алдагдах шинж тэмдгүүд илэрсэн,
- Гэнэт сонсгол буурсан
- Мэдрэлийн халдварт өвчнүүдийн дараа

Цаг авах шаардлагагүй.



Tympanometry (Дунд чихний үйл ажиллагаа шалгах шинжилгээ )


Бүх насны хүнд дунд чих буюу хэнгэргэн хөндий, сонсголын яснуудын үйл ажиллагааг шинжлэх бөгөөд хэнгэргэн хөндийн даралт, хэнгэргэн хальсны хөдөлгөөн, дөрөөний булчингийн рефлекс, евстахийн гуурсны үйл ажиллагааг хэмжих зэрэг тестүүдийг хийнэ.

Энэ шинжилгээгээр дунд чихний өвчин, сонсголын гуурсны дамжих чанарыг тодорхойлж, сонсгол бууралтын олон шалтгааны талаар мэдээлэл өгнө. Чихний суваг дахь агаарын даралт нь гадаад орчны даралттай ижил юм. Хэвийн нөхцөлд дунд чихэн дэх агаарын даралт нь сонсголын гуурсаны хөдөлгөөнөөр зохицуулагддаг бөгөөд энэхүү ажиллагааг тимпанометр илрүүлнэ.


Цаг авах шаардлагагүй.



ASSR (Сонсголын түвшин тогтоох компьютер шинжилгээ)


Бүх насны хүмүүст сонсголын түвшин болон сонсгол бууралтын хэлбэрийг компьютерээр нарийн тогтооно. Хүүхдүүд, сонгсголын бичлэг хийлгэх боломжгүй бүх хүмүүсийн сонсголын бууралтыг энэ шинжилгээний аргаар оношлох боломжтой.


Цаг авах шаардлагатай. Та манай 326860, 99089914 утсаар эсвэл өөрийн биеэр ирж цаг аван үйлчлүүлнэ үү.



OAE Otoacoustic emissions (Сонсголын цацраг)

ОАЕ-ы шинжилгээ нь дуу авианы сэдээлтэнд дунгийн кортын эрхтний гадна сормууслаг эсүүдэд үүсэх хариу
Дотор чихний үйл ажиллагааг оношилно.
1. Нярай болон хүүхдэд богино хугацаанд нойрсуулах, тайвшруулах эм хэрэглэлгүй хийж дотор чих буюу дунгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.
2. Сонсголд хортой эм эмчилгээнд хэрэглэж байгаа өвчтөнүүдэд дунгийн үйл ажиллагааг хянах зорилгоор хийнэ.

Цаг авах шаардлагагүй.



Электрокохлеографи


Дунгийн доторхи шингэний даралтыг хэмжин, Меньерийн өвчнийг оношилно.

Цаг авах шаардлагатай. Та манай 326860, 99089914 утсаар эсвэл өөрийн биеэр ирж цаг аван үйлчлүүлнэ үү.


Буцах