Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

Чих хамар хоолойн бичил мэс засал

Чих хамар хоолойн бичил мэс заслын тасаг нь мэс заслын 7 эмч, анестезиологийн 3 эмч, мэс заслын сувилагч 2, анестезиологийн 2 сувилагчтай үйл ажиллагаа явуулж байна. Манайд АШУ доктор профессор 1, АУ доктор1, тэргүүлэх зэргийн эмч 1, ахлах зэргийн эмч 1, АУ-ны магистрант 3 ажиллаж байна.


Манай эмнэлэг нь мэс заслын 2 блоктой , Одоо жилдээ 1000 гаруй мэс засал ордог ба үүний 60% нь чихний мэс засал, 20% нь хамрын мэс засал, 20% нь хоолойн мэс засал эзэлж байна. Хамрын хөндийн болон хамар дайврын дурангийн мэс заслыг 2009 оноос практикт бүрэн нэвтрүүллээ.

ХБНГУ-н чих хамар хоолойн нарийн багажаар хангагдан 2009-2011 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж ХБНГУ-ын CARL ZEISS OPMI загварын 2 микроскоптой , коагуляцийн аппарат , цахилгаан соруулгын аппарат , хагалгааний явцад нүүрний мэдрэлийн хяналтын монитор , мэдрэл мэдрэгч , цахилгаан дрилл , хамрын дурангийн ком багажаар бүрэн хангагдан хагалгааны явцад хэрэглэгдэх PDS, Johnson & Johnson утас , хутганы ир, гуурс, халад , даавуу гэх мэт хэрэгслүүдийг нэг удаагийнхаар ашиглаж байна. Анестезиологи наркозын хэсэгт 2008 оноос техникийн шинэчлэл хийж анестезиологийн 2ш MULTIPLUS, AMS-200 аппаратууд болон BIONET хяналтын мониторуудтай . Соруулгын хошуу, интубацийн гуурс, амьсгалыг хүрээг 2009 оноос бид нэг удаагийнх болгон ашиглаж байна. Наркозын эм тарианд пропопол, изофлюран , фентанил, зрэг сүүлийн үеийн бодисуудыг хэрэглэж байна.

Манайд хийгддэг бичил мэс заслууд:

Чихний мэс заслын төрлүүд

Хамрын мэс заслын төрлүүд

Хоолойн мэс заслын төрлүүд:

Буцах