Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

Лаборатори

Манай лаборатори нь хэвтэн эмчлүүлэхэд болон амбулаториор үйлчлүүлэгчдэд гематологийн шинжилгээ, биохимийн шинжилгээ, элэгний B, C вирус, ДОХ, тэмбүүний тестийн шинжилгээ, иммунологийн сахарын шинжилгээг хийж, өдөрт 20-30 хүнд үйлчилж байна.




Бид клиник гематологийн шинжилгээг сүүлийн үеийн (MINDRAY) BC 2850 аппаратаар уншуулан 18 үзүүлэлтээр хариуг гаргаж өгдөг. Клиник гематологийн шинжилгээний гадаад дотоод хяналтыг тогтмол хийж, 2009 оноос хойш чанарын хяналтанд тогтмол амжилттай хамрагдаж ирлээ.


Клиник гематологийн шинжилгээ: WBC, RBC, HBG, HCT, MCV, MCH, MCHC, PLT

Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд бэлдэх:

  • Цусны шинжилгээг 8-10 цагийн хооронд болон шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч үед авах боломжтой.
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхийн өмнө өлөн эсвэл хөнгөн цайлласан байхад болно.


Биохимийн шинжилгээ: ALAT, ASAT, Билирубин, Сахар, HCV, HBsAg

Биохимийн шинжилгээнд бэлдэх:

  • Биохимийн шинжилгээг өглөө өлөн, тайван үед өгөх хэрэгтэй. (ус ууж болно)
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр нь архи тамхи хэрэглээгүй, шарсан хуурсан хоол идээгүй, өөх тос хэрэглээгүй, сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй.
  • Сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээнд 12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай


Вирусын шинжилгээ: HIV, Syphilis


Иммунологийн шинжилгээ: ASLO, CRP, RF


Шээсний ерөнхий шинжилгээ, Цусны бүлэг, Резус фактор тодорхойлох зэрэг шинжилгээнүүдийг хийж байна.

Шээсний шинжилгээнд бэлдэх:

  • Шээсийг зориулалтын нэг удаагийн ариун саванд хийж авчирч өгнө.
  • Савыг лаборатори, эмнэлгийн байгууллагаас авна.
  • Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнээ сайтар угаасан байх хэрэгтэй.
  • Шээсний шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт өгдөг хоол хүнс хэрэглэж болохгүй.
  • Шээсний шинжилгээний сорьцийг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна.
  • Шаардлагатай тохиолдолд 2-3 цагийн шээсний сорьц авч болно.
  • Шээсний ерөнхий шинжилгээний сорьцийг авснаас хойш 2 цагийн дотор лабораторит аль болох хурдан хүргэнэ. Хөлдөөж болохгүй.



Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-15:00, Бямба 11:00-15:00

Буцах