Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

Харшилын үзлэг, сорил

Харшил гэдэг дархлааны системийн хэт мэдрэх урвалаар үүсгэгддэг эмгэг юм.
Харшилын кабинет Герман улсад үйлдвэрлэгдсэн Allergopharma болон БНСУ-ын Lofarma фирмийн харшилын оношлуур ашигладаг. Сорилын оношлуурыг гарын шууны дотор тал эсвэл нуруун дээр далны хооронд жижиг дуслаар дусааж дусал бүрийн төвд зориулалтын 1 удаагийн хатгуураар хатгаж, уусмалыг арьсаар нэвтрүүлэн хэрхэн урвал өгөх байдлыг 10-15 минутын дараа хэмжилт хийж үнэлнэ. Сорил нь эерэг ба сөрөг хяналттай хийгдэх бөгөөд хэрэв эерэг хяналтын сорилттой ижил хариу илэрвэл тухайн зүйлд харшилтай гэж үзнэ. Сорилын явцад үүссэн улайлт бэлцрүүнь 1 цагийн дотор арилна. Зарим тохиолдолд сорилын хариу хуурамч эерэг хариу илэрч болно. Жишээ нь чонон хөрвөс өвчиний үед. Арьс хатгах сорилыг давтан хийлгэж болох бөгөөд энэ нь гаж нөлөөгүй. Мөн сорил тавьсаны дараа хавдаж, улайж болох бөгөөд энэнь 1-2 хоногийн дараа арилна.


Харшилын сорил тавиулах бол та доорх харшлын эмүүдийг 48-72 цагт уугаагүй байх шаардлагатай.
• Хлорфенамин ( хлорфенираминмалеат )
• Димедрол ( дифенгидрамин, бенадрил, аллерган)
• Тавегил ( клемастин, фенистил )
• Супрастин ( хлорпирамен )
• Диазолин ( мебгидролин )
• Пипольфен (Дипразин, прометазин)
• Zyrtec ( cetirizine 2HCl, rizine, temelin, cetipenг/м)
• Claritin (лоратадин, kларотадин, kларидол, kларифер)
• Fexofenadine ( allegra )
• Кетотифен ( задитен , астафен, пропилас)


Мөн манай кабинет ХБНГУ-ын Allergopharma фирмийн олон улсын стандартад нийцсэн хамрын Provocations буюу хамрын хөндийн өдөөх сорилоор харшилыг оношлоно.

Буцах