Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

Тэнцвэрийн үзлэг, оношлогоо

ЭМЖЖ эмнэлгийн тэнцвэрийн кабинет нь Дотор чихний гаралтай тэнцвэрийн эмгэгийг оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх зорилгоор та бүхэнд үйлчилгээ үзүүлж байна.


Өмнөд Солонгос улсын SLMED- компанид үйлдвэрлэгдсэн тэнцвэрийн үйл ажиллагааны CALORIC TEST болон VIDEO NYSTAGMUS GRAPHY-н аппаратуудыг оруулж ирэн оношилгоондоо ашиглаж байгаа нь тэнцвэрийн үйл ажиллагааны алдагдал үүсгэдэг олон шалтгаант эмгэгүүдийг ялган оношилоход томоохон түлхэц болж байна.



Дэлхий нийтийн болоод, техник технологийн үсрэнгүй хөгжил нь бид бүгдийн амьдралд олон давуу талыг олгож байгаа ч нөгөө талаас та бүгдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон шалтгаан болсоор байна. Үүнд: Чанга дуу чимээ, Стресс, Осол гэмтэл, Эмийн гаж нөлөө г.м шалтгааны улмаас Дотор чихний гаралтай эмгэгийн тохиолдол манай улсад хурдацтай өссөөр байна.

Тэнцвэрийн кабинет нь дотор чихний гаралтай доорх эмгэгүүдийг ялган оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна. Үүнд:
- Дотор чихний даралт ихсэх эмгэг (Миньер)
- Тэнцвэрийн мэдрэлийн эмгэг
- Сонсгол бууралт болон дотор чихний эмгэгээс шалтгаалсан чих шуугилт
- Захын гаралтай хоргүй толгой эргэлт
- Гэмтэл болон удамшлаас шалтгаалсан дотор чихний эмгэг
- Насжилттай холбоотой тэнцвэр алдалт
- Эмийн нөлөөт тэнцвэр алдалт
- Толгой өвдөлттэй хавсарсан тэнцвэр алдалт
- Дотор чихний мэдрэлийн хавдрын шалтгаант тэнцэр алдалт г.м


Та манай кабинетээр үйлчлүүлэхдээ доорх зүйлсийг анхаарна уу !

- Тэнцвэрийн шинжилгээ хийлгэхээс өмнөх 3-4 цагт хүнд хоолноос татгалзах
- Шинжилгээ хийлгэхээс өмнөх 1-2 хоногт тэнцвэр нөлөөт эмээс татгалзах
- Шинжилгээ хийлгэхээс өмнөх 1-2 хоногт мансууруулах төрлийн бодис хэрэглэхгүй байх ( архи, кофе г.м)
- Шинжилгээнд ирэхдээ нүдний будаг хэрэглээгүй байх эсвэл цэвэрлэх бэлтгэлтэй ирэх
- Шинжилгээнд орохдоо нүдний линз зүүхгүй байх
- Бие бариагүй , өөрт эвтэйхэн хувцаслаж ирэх
- Шинжилгээнд ирэх өдрийн өмнөх орой хангалттай унтаж амрах
- Шаардлагатай гэж үзвэл асран хамгаалагчтай ирэх ( тэнцвэрийн хурц алдагдалтай өвчтөн)
- Тэнцвэрийн шинжилгээ нь тухайн үйлчлүүлэгчийн байдлаас хамаарч тодорхой хугацаа шаарддаг тул ажилаа зохицуулан ирэх.

Цагийн хуваарь:
Даваа – Баасан 9.00-17.30
Бямба, Ням - Амарна

Буцах