АМБУЛАТОРИЙН ТАСАГ
АМБУЛАТОРИЙН ТАСАГ

Үйл ажиллагааны чиглэл:

Чих хамар хоолой, сонсгол, тэнцвэрийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж,  дөнгөж төрсөн нярайгаас эхлэн бүх насны хүн амд олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи бүхий багаж, тоног төхөөрөмжийг ашиглан ажилладаг бөгөөд Монгол улсын стандарт болон "ЭМЖЖ" эмнэлгийн эмч нарын боловсруулан батлуулсан удирдамжийн дагуу чих хамар хоолой, тэнцвэр залгиур, төвөнх, хамар, харшил, дотрын үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг цагийн хуваарийн дагуу чих хамар хоолойн нарийн мэргэжлийн чадварлаг хамт олон хийж үйлчилж байна.

Шинжилгээ, оношилгоо:

  • Чих, хамар, хоолойн үзлэг /хатуу болон уян дуран/, оношилгоо, эмчилгээ
  • Тэнцвэрийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ
  • Төвөнх-залгиурын үзлэг, оношилгоо /хатуу болон уян дуран/, шинжилгээ, эмчилгээ  
  • Хүзүүний эхо, оношилгоо 
  • Хамар, харшлын үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ
  • Дотрын өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээ
  • Чих, хамар, хоолойн хэсгийн эмчилгээ /УВЧ, окуф, лазер, цацлага, эмийн эмчилгээ/
  • Өдрийн эмчилгээ /дусал, тариа/
  • Боолт /Мэс заслын дараах боолт болон идээт үрэвсэл шимэгдүүлэх/
  • Амбулаторийн мэс засал болон мэс ажилбар /Парацентез, хэнгэргэн хальсанд агааржуулах гуурс тавих, реопозиция, чих хамрын хатиг, буглаа нээх, залгиурын буглаа нээх, хэсгийн мэдээ алдуулалттай хэнгэргэн хальс нөхөх, хэнгэргэн хальсны шинэ цооролд түр хальс тавих/

Үзлэг, шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:

  • Үзлэгийн цагийг урьдчилж, 70341111, 19009999 дугаарын утсаар авах
  • Цагаасаа 10-15 минутын өмнө ирж, цахим бүртгэлд  нэрээ бүртгүүлж, цагаа баталгаажуулан эмчийн үзлэгт орох
  • Давтан үзлэгт ирэхдээ өмнө үзүүлж байсан үзлэгийн карт, шинжилгээний хариугаа авч ирээд цахим бүртгэлд нэрээ бүргүүлж, эмчийн үзлэгт орох
  • Үзлэг хийгдэж байхад өрөөний хаалга нээхгүй бөгөөд сувилагч нэрээр дуудахад үзлэгийн өрөөнд орох /Цахим бүртгэлд бүртгүүлсэн дарааллын дагуу дуудна./
  • Үзлэгийн өрөөнд утсаа унтраах буюу дууг нь хааж үйлчлүүлэх, зөвшөөрөлгүй бичлэг хийх, зураг авахгүй байх, бусдад саад учруулахгүй байх, гадуур хувцсаа өлгүүрт өгч үйлчлүүлэх
  • Хөөмийн арчдсын шинжилгээ өгөх бол өглөө эрт шүдээ угаахгүй, ус уухгүй, өлөн ирэх

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан гараг Бямба гараг                      Ням гариг                     
Өглөөний ээлж: 08:00-14:00 10:00-14:00  Амарна.
Оройны ээлж: 14:00-20:00    

Жич: Бүх нийтийн амралтын өдрүүдэд амарна.                                                                              

ЭМЧ НАР