СОНСГОЛ СЭРГЭЭХ ТАСАГ
СОНСГОЛ СЭРГЭЭХ ТАСАГ

Үйл ажиллагааны чиглэл:

Бид монгол улсын хэмжээнд сонсгол бүн насны хүмүүст олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи бүхий багаж, тоног төхөөрөмжийг ашиглан, Монгол улсын стандарт болон "ЭМЖЖ" эмнэлгийн эмч нарын боловсруулан батлуулсан удирдамжийн дагуу сонсголын эмчийн үзлэг, сонсголын обьектив болон сувьектив шинжилгээ хийж, сонсголын бууралт болон бусад төрлийн эмгэгийг оношилж байна.

2005 оноос ХБНГУ-ын Проакустикийн холбооны гишүүн болж, хамтран ажиллаж эхэлсэн. 2017 оноос ХБНГУ-ын Siemens фирмийн албан ёсны дистрбьютер болж, ХБНГУ-ын Starkey, Siemens фирмийн дэвшилтэт технологийн сонсголын аппаратуудыг тохируулж байна.

2008 оноос төрөлхийн болон олдмол сонсголгүй хүмүүст дунгийн суулгацын мэс заслыг нутагшуулж эхэлсэн бөгөөд мэс заслын дараахи дунгийн суулгацын тохиргоо  болон хэл заслын хичээлүүдийг амжилттай нэвтрүүлж эхэлсэн.

Шинжилгээ, оношилгоо:

  • Чих, сонсголын үзлэг (хатуу дуран), сонсголын эмгэгүүдийн ялган оношилгоо, зөвлөгөө
  • Дунгийн суулгац (Cochlear®),  ясны сонсголын (BAHA) аппаратны тохиргоо
  • Сонсголын бичлэг (Audiometry)
  • Сонсголын аппараттай үеийн сонсголын бичлэг (Aided audiometry)
  • Үгийн аудиограмм (Speeсh test)
  • Зан төлөвийн шинжилгээ (Behavioral test)
  • Харж батжуулах сонсголын тест (VRA)
  • Өргөн хүрээний тимпанометр (Wide band tympanometry),
  • Тайван үеийн сонсголын хариу урвал (ASSR)
  • Сонсголын цацраг (OAE)
  • Сонсголын дуудлагат потенциал (ABR)
  • Электрокохлеографи (ECochG)
  • Дижитал сонсголын аппаратны тохируулга. /Signia, Starkey/
  • Сонсголын аппаратны хэв жийргэвч хийх /3D хэвний лаборатори/
  • Сонсголын аппаратны засвар үйлчилгээ

Үзлэг, шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:

  • ASSR, ABR, OAE, EСochG шинжилгээнүүдийг хийлгэхдээ цахим бүртгэлийн ажилтнаас болон 70341111 утаснаас урьдчилан цаг авна.
  • Шинжилгээнд ирэхдээ товлосон цагаас 15-20 минутын өмнө ирж цахим бүртгэлд бүртгүүлэн, сонсголын кабинетад ирж үйлчлүүлнэ.
  • Бага насны хүүхдэд сонсголын шинжилгээнүүдийг өөрийн нойроор унтуулж хийх тул урьд өдрөөс нойрыг сойж, замдаа унтуулахгүйгээр ирж, шинжилгээний бэлтгэл ажил хийгдсэний дараа унтуулна.
  • Насанд хүрэгсэд ASSR шинжилгээнд ирэхдээ бичиг баримттайгаа ирнэ. Үүнд:Иргэний үнэмлэх болон иргэний үнэмлэхний лавлагаа

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан гараг Бямба гараг             Ням гараг             

09:00-17:30

10:00-14:00

Амарна.

Жич: Бүх нийтийн амралтын өдрүүдэд амарна.

ЭМЧ НАР
АКУСТИК ИНЖЕНЕР