Сонсголын аппарат тохируулга, засвар үйлчилгээ
Сонсголын аппарат тохируулга, засвар үйлчилгээ

Үйл ажиллагааны чиглэл: 

Бид ХБНГУ-ын Signia  Co.,Ltd  компаний  дэвшилтэт технологийн сонсголын аппаратыг тухайн хүний сонсгол бууралтын түвшин, чихний сувагт нь NATUS брэндийн Auricular  REM багажны тусламжтайгаар тохируулдаг.

Сонсголын аппаратны  хэв жийргэвчийг сканнердаж, 3D программ дээр засаж, 3D принтерээр хэвлэн хийдэг.

2009 оноос хойш Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий  газартай байгуулсан гэрээний дагуу тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 16 хүртэлх насны сонсголын бууралттай хүүхдүүдэд сонсголын аппаратыг хөнгөлөлттэй үнээр тохируулж байна.

Үйлчилгээ:

  • Дижитал сонсголын аппаратны тохируулга. /Signia, Starkey/
  • Сонсголын аппаратны хэв жийргэвч хийх /3D хэвний лаборатори/
  • Сонсголын аппаратны засвар үйлчилгээний кабинет

Анхаарах зүйлс:

  • Сонсголын аппарат тохируулга хийгдэхээс өмнө сонсголын түвшин тогтоох шинжилгээг урьдчилан хийлгэх шаардлагатай.
  • Сонсголын аппарат шинээр тохируулах  бол үйлчлүүлэгч заавал өөрийн биеэр ирнэ.
  • Бага насны хүүхэд болон насанд хүрсэн хүн хэв жийргэвч жижигдсэн, хаяж гээгдүүлсэн бол заавал өөрийн биеээр ирж давтан хэв өгнө.
  • Бид зөвхөн өөрсдийн хийсэн хэв, жийргэвч болон сонсголын аппаратны засвар үйлчилгээг үзүүлнэ.
  • Сонсголын аппаратыг засварлах хугацаа 90 хоног хүртэл хугацаанд байна.

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан гараг                                                   Бямба гараг                                                      Ням гараг                                                   
09:00- 17:30 10:00-14:00 Амарна.

Жич: Бүх нийтийн амралтын өдрүүдэд амарна.