Сонсголын нарийн мэргэжлийн шинжилгээ:
Сонсголын нарийн мэргэжлийн шинжилгээ:

Үйл ажиллагааны чиглэл: 

ЭМЖЖ эмнэлэг нь дэлхийд тэргүүлэгч Natus, Interacoustics фирмүүдийн дэвшилтэт технологийн сонсголын шинжилгээний багажуудаар Монгол улсын хэмжээнд анх шинжилгээ, оношилгоог хийж эхэлсэн.

Сонсголын нарийн шинжилгээ оношилгоог Монгол улсын хэмжээнд бүх насны хүмүүст  олон улсын болон монгол улсын хэмжээнд батлагдсан оношилгоо эмчилгээний удирдамжийн дагуу хийдэг.

Шинжилгээ, оношилгоо:

  • Сонсголын бичлэг (Audiometry) –Сонсголын түвшин,сонсгол бууралтын хэлбэр, зэргийг тогтооно. /Үргэлжлэх хугацаа: 15-20 минут/
  • Өргөн хүрээний тимпанометр (Wide band tympanometry)- Дунд чихний даралт, евстахийн гуурсны үйл ажиллагааг үнэлнэ.          /Үргэлжлэх хугацаа: 15-20 минут/
  • Тайван үеийн сонсголын хариу урвал (ASSR)- сонсголын түвшинг өөрөөс хамаарахгүй, автоматаар шалгах өбьектив шинжилгээ   /Үргэлжлэх хугацаа: 50-60 минут/
  • Сонсголын цацраг (OAE) – дотор чихний үйл ажиллагааг шалгаж, мэдрэлийн болон мэдрэхүйн сонсгол бууралтыг ялган оношилно. /Үргэлжлэх хугацаа: 15-20 минут/
  • Сонсголын дуудлагат потенциал (ABR) –сонсголын мэдрэлийн хоргүй хавдар, сонсголын мэдрэлийн хүрээний эмгэг зэрэг мэдрэлийн гаралтай сонсгол бууралтыг ялган ононшилно. /Үргэлжлэх хугацаа: 50-60 минут/
  • Электрокохлеографи (ECochG) – Меньерийн өвчин, дотор чихний эндолимфийн даралт ихсэх өвчнийг оношилно. Үргэлжлэх хугацаа: 20-30 минут
  • Сонсголын аппараттай үеийн сонсголын бичлэг (Aided audiometry)
  • Үгийн аудиограмм (Speeсh test)
  • Зан төлөвийн шинжилгээ (Behavioral test)- бага насны хүүхдийн сонсголын түвшин тогтоох зорилгоор хүүхдийг сэрүүн байх үед хийнэ. Урьдчилан цаг авна.

Үзлэг, шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:

  • ASSR, ABR, OAE, EСochG шинжилгээнүүдийг хийлгэхдээ цахим бүртгэлийн ажилтнаас болон 70341111 утаснаас урьдчилан цаг авна.
  • Шинжилгээнд ирэхдээ товлосон цагаас 15-20 минутын өмнө ирж цахим бүртгэлд бүртгүүлэн, сонсголын кабинетад ирж үйлчлүүлнэ.
  • Сонсголын бичлэг болон тимпанометр шинжилгээнд урьдчилан цаг авахгүй цахим бүртгэлд 205 номерийн өрөөнд бүртгүүлэн ирж үйлчлүүлнэ.
  • Бага насны хүүхдэд сонсголын шинжилгээнүүдийг өөрийн нойроор унтуулж хийх тул урьд өдрөөс нойрыг сойж, замдаа унтуулахгүйгээр ирж, шинжилгээний бэлтгэл ажил хийгдсэний дараа унтуулна.
  • Насанд хүрэгсэд ASSR шинжилгээнд ирэхдээ бичиг баримттайгаа ирнэ. Үүнд: Иргэний үнэмлэх болон иргэний үнэмлэхний лавлагаа

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан гарагт Бямба гарагт    Ням гарагт          
08.00-19.00 цаг 10.00-14.00 цаг    Амарна

Жич: Бүх нийтийн амралтын өдрүүдэд амарна.