Сонсголын  эмчийн үзлэг, оношилгоо
Сонсголын эмчийн үзлэг, оношилгоо

Үйл ажиллагааны чиглэл: 

Сонсголын эмчийн үзлэгийн кабинет нь бүх насны хүнд чих, сонсголын эмчийн үзлэг, үйлчилгээг олон улсын болон монгол улсын хэмжээнд батлагдсан оношилгоо эмчилгээний удирдамжийн дагуу үзүүлж байна.

Шинжилгээ, оношилгоо:

  • Чих, сонсголын үзлэг (хатуу дуран), сонсголын эмгэгүүдийн ялган оношилгоо, зөвлөгөө
  • Дунгийн суулгац (Cochlear®),  ясны сонсголын (BAHA) аппаратны тохиргоо

Үзлэг, шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:

  • Цахим бүртгэлд дугаар аван нэрээ бүртгүүлж, эмчийн үзлэгт орно.
  • Өмнө хийгдсэн сонсголын шинжилгээнүүдийн хариуг авчирна.
  • Дунгийн суулгац болон BAHA аппаратны тохиргоог урьдчилан гаргасан хуваарийн дагуу Мягмар, Пүрэв гарагуудад хийнэ.

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан гараг Бямба гараг Ням гараг
09:00- 17:30 10:00-14:00 Амарна.

Жич: Бүх нийтийн амралтын өдрүүдэд амарна.