Үйл ажиллагааны чиглэл:
Хэвтүүлэн эмчлэх тасаг нь 41 ортойгоор мэс заслын болон эмийн эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээгээ үзүүлж байна.
Эмнэлэгт хэвтэхээр ирэхдээ анхаарах зүйлс:
1. Мэс засалд орох үйлчлүүлэгч хагалгаанд орохын урьд өдөр холбогдох бүх шинжилгээнүүдээ авчирч №105 өрөөнд өвчний түүхээ нээлгэнэ үү.
2. Эмнэлэгт хэвтэхээр ирэхдээ заавал асран хамгаалагчийн хамт ирэх ба мэдээгүйжүүлэг болон мэс заслын зөвшөөрлийн хуудас дээр гарын үсэг зуруулна.
3. Мэс засалд орох үйлчлүүлэгчид ханиад томуу хүрээгүй байхаас гадна, чихний мэс засалд орох бол хагалгаанд орох чихний эргэн тойрны үсийг 2-3см хусаж үлдсэн үсээ сүлжиж ирэх шаардлагатай, мөн эмэгтэй үйлчлүүлэгчид хумсны будагаа арилгаж, хумсаа богиносгож ирээрэй.
4. Та дараах хувийн бэлтгэлээ хангаж ирэх шаардлагатай. Үүнд:
5. Хамрын мэс засалд орохоор ирэхдээ хамар угаах Cococlean сав болон зориулалтын давсаа авч ирнэ.
6. Тасагт хэвтэхдээ гадуур хувцас, цүнх, гутал болон, их хэмжээний бэлэн мөнгө, үнэт эдлэлээ ар гэрийнхэндээ өгч явуулна.
7. Хэрвээ та эмнэлэгт хэвтэхээр ирэх үед ямар нэгэн архаг хууч өвчин сэдрэх, амьсгалын замын халдварт өвчин сэдрэх зэрэг асуудал үүссэн бол заавал эмчдээ мэдэгдээрэй.
Хэвтэх цагийн хуваарь:
Даваа-Баасан гараг | Бямба гараг | Ням гараг |
09:30-12:00 хооронд хэвтэнэ. | Хэвтэхгүй. | 09:00-12:00 цагийн хооронд хэвтэнэ. |