Үйл ажиллагааны чиглэл
Нарийн мэргэжлийн 12 мэс заслын эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр иж бүрэн тоноглогдсон, вакумжсан 3 зааланд сүүлийн 3 жилийн дунджаар жил бүр 6000 гаруй чих, хамар, хоолойн мэс заслыг хийсэн бөгөөд доорх мэс заслыг нарийн мэргэжлийн чадварлаг баг үзүүлж байна.
Үүнд:
- Хамрын дурангийн мэс засал
- Хамрын гоо сайхны мэс засал, хамрын дурангийн мэс засал,
- Чихний микроскопийн болон дурангийн мэс засал
- Чихний цэвэрлэх мэс засал
- Дунд чихний дуу дамжуулах аппаратыг титан протезиор орлуулан, сонсгол сэргээх мэс засал
- Дөрөө яс солих мэс засал
- Төрөлхийн болон олдмол сонсгол бууралтын хүнд хэлбэрийн үед дунгийн суулгац болон бичил чичиргээнт суулгацаар сонсгол оруулах
- Чихний төрөлхийн гажиг засах мэс засал /МУ-д чихний төрөлхийн гажиг засдаг цорын ганц эмнэлэг юм./
- Нармай-гүйлсэн булчирхайг shaver-ээр авах
- Акустик неврома, өнчин тархины хавдар дурангаар авах
Ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан гараг |
Бямба гараг |
Ням гараг |
Хяналтын үзлэг 07:00-09:00
|
Хяналтын үзлэг 07:00-10:00 |
Амарна. |