Рентген шинжилгээ
Рентген шинжилгээ

 

Үйл ажиллагааны чиглэл:

2020 оны 07 сард рентген кабинетдаа тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, БНСУ-ын "RayScan" компанийн "RST 710" маркийн рентген болон СВСТ хосолсон аппаратыг монголд анх удаа, тэр дундаа ЧХХ-н салбарт анх удаа суурилуулан, ашиглаж эхлэсэн.

Шинжилгээ, оношилгоо:

  • Хамар дайвар хөндийн рентен зураг /Water’s view/
  • Хамар духны байрлалын рентен зураг /Caldwell view/
  • Хамар-залгиур хөндийн хажуу байрлалын рентген зураг /Аденойдын зураг/
  • Цээжний эгц болон хажуу байрлалын рентген зургуудыг тус тус авч байна.

Үзлэг, шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:

  • КТГ хийлгэхийн өмнө төмөр эд зүйлс нь зургийн чанарт сөрөг нөлөөтэй тул шинжилгээ хийгдэх хэсэгт төмөр товч, цахилгаан, үсний зүүлт, үнэт зүйлс, хиймэл шүд, сонсголын аппарат, хиймэл үе, нуруу зэрэг байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.
  • Эмэгтэйчүүд жирэмсэн эсэхээ сайн магадлах.
  • Бага насны хүүхдийг унтсан хойно нь КТГ-ын шинжилгээ хийдэг тул ирэх замдаа унтуулахгүй, эмнэлэгт ирсэний дараа унтуулах
  • Ямар эрхтнийг шинжлүүлэх гэж байгаагаас хамаарч КТ шинжилгээний өмнөх бэлтгэл харилцан адилгүй байдаг.

 Шинжилгээ хийх ажлын цагийн хуваарь:

Даваа–Баасан гараг  Бямба гараг  Ням гариг
8:00-20:00  10:00-14:00  Амарна