СВСТ шинжилгээ
СВСТ шинжилгээ

 

Үйл ажиллагааны чиглэл:

Дүрс оношилгооны тасаг нь 2020 оны 07 сард рентген кабинетдаа тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, Солонгос улсын RayScan компанийн RST 710 маркийн рентген болон СВСТ хосолсон аппаратыг монголд анх удаа, тэр дундаа ЧХХ-н салбарт анх удаа суурилуулан, ашиглаж эхлэсэн бөгөөд СВСТ шинжилгээг монгол улсад зөвхөн шүдний практикт л ашигладлаг байсан бол "ЭМЖЖ" эмнэлэг нь 2020 оноос ЧХХ-н салбарт ашиглаж, олон улсын дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлсэн.

СВСТ шинжилгээний давуу тал нь үйлчлүүлэгчид өгөх туяаны ачаалал харьцангуй бага, шинжилгээний хугацаа богино, рентген зургийг бодвол мэдээлэл ихтэй.

Шинжилгээ, оношилгоо:

  • Хамар дайвар хөндийн СВСТ
  • Чамархай ясны СВСТ /баруун, зүүн, 2 талын/ шинжилгээг хийж гүйцэтгэж байна.

Үзлэг, шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:

  • КТГ хийлгэхийн өмнө төмөр эд зүйлс нь зургийн чанарт сөрөг нөлөөтэй тул шинжилгээ хийгдэх хэсэгт төмөр товч, цахилгаан, үсний зүүлт, үнэт зүйлс, хиймэл шүд, сонсголын аппарат, хиймэл үе, нуруу зэрэг байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.
  • Эмэгтэйчүүд жирэмсэн эсэхээ сайн магадлах.
  • Бага насны хүүхдийг унтсан хойно нь КТГ-ын шинжилгээ хийдэг тул ирэх замдаа унтуулахгүй, эмнэлэгт ирснийхээ дараа унтуулах
  • Ямар эрхтнийг шинжлүүлэх гэж байгаагаас хамаарч КТ шинжилгээний өмнөх бэлтгэл харилцан адилгүй байдаг.

Ажлын цагийн хуваарь:

Шинжилгээ

Даваа–Баасан гараг Бямба гараг  Ням гараг
8:00-20:00  10:00-14:00  Амарна.