Компьютер томографи шинжилгээ
Компьютер томографи шинжилгээ

 

Үйл ажиллагааны чиглэл:

Бид компьютер томографийн шинжилгээндээ 2023 онд үйлдвэрлэгдсэн ХБНГУ-ын Siemens брендын Somatom Go Now 32 зүслэгтэй аппарат ашиглаж, дараах 2 төрлийн шинжилгээг төрөлжсөн нарийн мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэж байна.

Шинжилгээ, оношилгоо:

  • Чамархай ясны КТГ /тодосгогчгүй/
  • Хамар дайвар хөндийн КТГ /тодосгогчгүй/
  • Унтуулгатай КТГ

Манай компьютер томографийн шинжилгээний давуу тал нь:

  • ЭМД-аар хийлгэх боломжтой.
  • Шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гардаг.
  • Бүх насны хүн амд үйлчилдэг.

Үзлэг, шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:

  • КТГ хийлгэхийн өмнө төмөр эд зүйлс нь зургийн чанарт сөрөг нөлөөтэй тул шинжилгээ хийгдэх хэсэгт төмөр товч, цахилгаан, үсний зүүлт, үнэт зүйлс, хиймэл шүд, сонсголын аппарат, хиймэл үе, нуруу зэрэг байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.
  • Эмэгтэйчүүд жирэмсэн эсэхээ сайн магадлах.
  • Бага насны хүүхдийг унтсан хойно нь КТГ-ын шинжилгээ хийдэг тул ирэх замдаа унтуулахгүй, эмнэлэгт ирснийхээ дараа унтуулах
  • Ямар эрхтнийг шинжлүүлэх гэж байгаагаас хамаарч, КТ шинжилгээний өмнөх бэлтгэл харилцан адилгүй байдаг.

 Ажлын цагийн хуваарь:

 Шинжилгээ

Даваа–Баасан гараг Бямба гараг Ням гараг
8:00-20:00    10:00-14:00  Амарна.