Дотор, дотоод шүүрлийн үзлэг, оношилгоо
Дотор, дотоод шүүрлийн үзлэг, оношилгоо

 Үйл ажиллагааны чиглэл:

 Дотор болон дотоод шүүрлийн эмгэгийн тусламж үйлчилгээг чанар, стандартын өндөр түвшинд нарийн мэргэжлийн эмч үзүүлж байна.

Үзлэг, шинжилгээ, оношилгоо:

       Дотор:                                                                                     Дотоод шүүрэл:    
  • Дотрын үзлэг, зөвөлгөө, эмчилгээ  
  • Зүрхний цахилгаан бичлэг, зөвөлгөө
  • Мэс заслын өмнөх болон мэс заслын дараах дотрын үзлэг, оношилгоо, эмчилгээ                                                                    
  • Чихрийн шижин өвчний үзлэг, оношлогоо,зөвөлгөө,               эмчилгээ, хяналт
  • Хувь хүнд тус бүрт тохирсон инсулин эмчилгээний                 зөвөлгөө, эмчилгээ, хяналт
  • Таргалалтын үеийн хоол эмчилгээний заавар,                        зөвөлгөө, эмчилгээ
  • Бамбайн хорлого /шүүрлийн илүүдэл, шүүрлийн                  дутмагшил/-ын үзлэг, зөвөлгөө, эмчилгээ, хяналт                 

 Үзлэг, шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:

  • Цахим бүртгэлд  нэрээ бүртгүүлж, цагаа баталгаажуулан эмчийн үзлэгт орох
  • Давтан үзлэгт ирэхдээ өмнө үзүүлж байсан үзлэгийн карт, шинжилгээний хариугаа авчирч, цахим бүртгэлд нэрээ бүртгүүлж, эмчийн үзлэгт орох
  • Үзлэг хийгдэж байхад өрөөний хаалга нээхгүй бөгөөд сувилагч нэрээр дуудахад үзлэгийн өрөөнд орох /Цахим бүртгэлд бүртгүүлсэн дарааллын дагуу дуудна./
  • Үзлэгийн өрөөнд утсаа унтраах буюу дууг нь хааж үйлчлүүлэх, зөвшөөрөлгүй бичлэг хийх, зураг авахгүй байх, бусдад саад учруулахгүй байх, гадуур хувцсаа өлгүүрт өгч үйлчлүүлэх
  • Дааврын шинжилгээ өгөхөөс өмнө биеийн хүчний дасгал хийгээгүй, биеийн тамираар хичээллээгүй байх, өмнөх өдөр нь архи болон хорт зуршил хэрэглээгүй байх шаардлагатай.
  • Цусанд өлөн үеийн сахарын шинжилгээ өгсөн байх /Өглөө сэрснээс хойш 1-2 цагийн дотор шинжилгээ өгөх/
  • Глюкозийн ачаалалтай сорил өгсөн байх 

 Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан гараг  Бямба гараг               Ням гараг                
09:00-17:30 Амарна. Амарна.

Жич:Бүх нийтийн амралтын өдрүүдэд амарна.