Үйл ажиллагааны чиглэл:
Чих хамар хоолойн үзлэг, оношилгоо, хамар, хамрын дайвар хөндийн эмгэг, харшлын өвчлөлийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Шинжилгээ, оношилгоо
- Хамрын үзлэг, хатуу дурангийн оношилгоо, эмчилгээ | - Хамраас эдийн шинжилгээ авах |
- Хамрын уян дурангийн оношилгоо, эмчилгээ | - Харшлын өвчлөлийн оношилгоо, эмчилгээ |
Хийгдэх шинжилгээ:
- Риноманометр - Амтлахуйн сорил - Үнэрлэхүйн сорил - Акустик ринометр - Хамрын арчдасын шинжилгээ
|
- Харшлын арьс хатгах багц сорил - Харшлын арьс хатгах хүнсний дэлгэрэнгүй сорил - Харшлын арьс хатгах ургамлын дэлгэрэнгүй сорил - Харшлын хамрын шүүрлийн наалдацад эозинофил тоолох шинжилгээ |
Үзлэг, шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:
1. Эмчид үзүүлэхээс өмнө хамрын цацлага хэрэглэхгүй байх
2. Харшлын арьс хатгах сорилын өмнө дараах эмийг хэрэглээгүй байх.
Үүнд:
|
Жич: Үйлчлүүлэгчийн сорилын талбайн арьс тууралттай, сорвитой, шивээстэй, ил шархтай тохиолдолд арьс хатгах сорилыг хийхгүй.
3. Хамрын битүүрлийг үнэлэх ринаманометр, акустик ринометр шинжилгээ хийлгэхийн өмнө дараах зүйлсийг анхаарна.
Үүнд:
|
4. Үнэрлэхүйн алдагдалыг үнэлэх, үнэрлэхүйн сорилын өмнө дараах зүйлсийг анхаарна.
Үүнд:
|
5. Үзлэгийн цагийг урьдчилж, 70341111, 19009999 дугаарын утсаар авах
6. Цагаасаа 10-15 минутын өмнө ирж, цахим бүртгэлд нэрээ бүртгүүлж, цагаа баталгаажуулан эмчийн үзлэгт орох
7. Давтан үзлэгт ирэхдээ өмнө үзүүлж байсан үзлэгийн карт, шинжилгээний хариугаа авч ирээд цахим бүртгэлд нэрээ бүргүүлж, эмчийн үзлэгт орох
8. Үзлэг хийгдэж байхад өрөөний хаалга нээхгүй бөгөөд сувилагч нэрээр дуудахад үзлэгийн өрөөнд орох /Цахим бүртгэлд бүртгүүлсэн дарааллын дагуу дуудна./
9. Үзлэгийн өрөөнд утсаа унтраах буюу дууг нь хааж үйлчлүүлэх, зөвшөөрөлгүй бичлэг хийх, зураг авахгүй байх, бусдад саад учруулахгүй байх, гадуур хувцсаа өлгүүрт өгч үйлчлүүлэх
10. Хөөмийн арчдсын шинжилгээ өгөх бол өглөө эрт шүдээ угаахгүй, ус уухгүй, өлөн ирэх
Ажлын цагийн хуваарь:
Үзлэг:
Даваа–Баасан гараг | Бямба гараг | Ням гараг |
08:00-20:00 | 10:00-14:00 | Амарна. |
Шинжилгээ:
Даваа–Баасан гараг | Бямба гараг | Ням гараг |
9:00-17:00 | Амарна. | Амарна. |