Төвөнх, залгиур, толгой-хүзүүний үзлэг оношилгоо
Төвөнх, залгиур, толгой-хүзүүний үзлэг оношилгоо

      Үйл ажиллагааны чиглэл

      Чих хамар хоолойн үзлэг, оношилгоо, хүзүү, төвөнх, залгиурын оношилгоо, эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.

      Шинжилгээ, оношилгоо

  1. ЧХХ-н үзлэг, зөвлөгөө
  2. Төвөнх, залгиурын нарийн мэргэжлийн эмчийн оношилгоо, зөвөлгөө
  3. Төвөнхийн уян болон хатуу дурангийн шинжилгээ
  4. Хүзүүний хэт авиан шинжилгээ
  5. Төвөнх, залгиураас эдийн шинжилгээ авах
  6. Хэт авиан хяналтан дор бамбай булчирхайгаас эсийн шинжилгээ авах
  7. Төвөнх, дууны хөвчийн тарилга эмчилгээ
  8. Төвөнх, дууны хөвчийн стробоскопи шинжилгээ

      Үйлчлүүлэгчдийн анхаарах зүйлс:

  1. Төвөнхийн уян ба хатуу дуран хийлгэхээр ирэхдээ сүүлийн 2 цаг хоол идээгүй байх
  2. Хүзүүний хэт авиан шинжилгээ хийлгэхдээ хүзүүг бариагүй сул чөлөөтэй хувцас өмсөх, хүзүүний зүүлт ороолт авах
  3. Гар утсаа унтраах
  4. Бохь зажлахгүй байх
  5. Хөөмийн арчдсын шинжилгэнд ирэхдээ шүдээ угаахгүй, ус уухгүй өлөн ирэх
  6. Гадуур хувцсаа өлгүүлэх
  7. Үзлэгт ирэхдээ өмнө үзүүлж байсан амбулаторийн карт болон шижилгээний хариуг авч ирэх
  8. Үзлэг хийгдэж байхад хаалга нээхгүй байх
  9. Төвөнх залгиурын үзлэг хамрагдахдаа дор хаяж 2 цаг тамхи татахгүй байх
  10. Үзлэг хийлгэхээр ирэхдээ цахим бүртгэлд бүртгүүлэх

Ажлын цагийн хуваарь:

Даваа–Баасан гараг  Бямба гараг  Ням гариг
Өглөөний ээлж: 08:00-14:00  10:00-14:00 Амарна
Өдрийн ээлж: 14:00-20:00