Үйл ажиллагааны чиглэл:
ЭМЖЖ эмнэлгийн Тэнцвэрийн лаборатори нь дотор чихний гаралтай толгой эргэж, тэнцвэр алдагдах эмгэгүүдийг ялган оношилж, эмчлэх зорилгоор 2016 онд байгуулагдсан. БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Бунданг эмнэлгийн тэнцвэрийн лабораторид дотор чихний тэнцвэрийн эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний сургалтад хамрагдан тэнцвэрийн нарийн мэргэжил эзэмшсэн 3 эмч ажиллаж байна.
Шинжилгээ, оношилгоо:
- Дотор чихний гаралтай толгой эргэх эмгэгүүдийн ялган оношилгоо, эмчилгээ
- Тэнцвэрийн нөхөн сэргээх дасгал заах
- Байршлын хамааралт хөнгөн толгой эргэлтийн дасгал эмчилгээ
- Чих дурандах
- Тэнцвэрийн бусад сорил
- Фистула тест
- Бусад шалтгаант толгой эргэх эмгэгүүдийг чиглүүлэх
Хийгдэх шинжилгээ:
- Видеонистагмографи
- Калорик тест буюу илчит сорил
- Head Impulse test
- o VEMP test
- c VEMP test
Үзлэг шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:
- Үзлэгийн цагийг урьдчилж, 70341111, 19009999 дугаарын утсаар авах
- Цагаасаа 10-15 минутын өмнө ирж, цахим бүртгэлд нэрээ бүртгүүлж, цагаа баталгаажуулан эмчийн үзлэгт орох
- Давтан үзлэгт ирэхдээ өмнө үзүүлж байсан үзлэгийн карт, шинжилгээний хариугаа авч ирээд цахим бүртгэлд нэрээ бүртгүүлж, эмчийн үзлэгт орох
- Үзлэг хийгдэж байхад өрөөний хаалга нээхгүй бөгөөд сувилагч нэрээр дуудахад үзлэгийн өрөөнд орох /Цахим бүртгэлд бүртгүүлсэн дарааллын дагуу дуудна./
- Үзлэгийн өрөөнд утсаа унтраах буюу дууг нь хааж үйлчлүүлэх, зөвшөөрөлгүй бичлэг хийх, зураг авахгүй байх, бусдад саад учруулахгүй байх, гадуур хувцсаа өлгүүрт өгч үйлчлүүлэх
- Хөөмийн арчдсын шинжилгээ өгөх бол өглөө эрт шүдээ угаахгүй, ус уухгүй, өлөн ирэх
- Шинжилгээний өмнөх 2 цагт юм идээгүй байх
- Сэтгэц дарангуйлах эм бэлдмэл хэрэглээгүй байх
- Сүүлийн 2 хоног архи хэрэглээгүй байх
- Нүдний будаггүй, линзгүй байх
- Толгой эргэлт их байгаа үед асран хамгаалагчтай ирэх
Ажлын цагийн хуваарь:
Даваа–Баасан гараг |
Бямба гараг |
Ням гараг |
08:00-17:30 |
Амарна. |
Амарна. |