Чих, хамар, хоолойн үзлэг
Чих, хамар, хоолойн үзлэг

 

Үйл ажиллагааны чиглэл:

Чих, хамар, хоолойн кабинет нь дөнгөж төрсөн нярайгаас эхлэн бүх насны хүн амд олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи бүхий багаж, тоног төхөөрөмжийг ашиглан батлагдсан стандарт, удирдамжийн дагуу чих хамар хоолойн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг үзүүлж байна.

Шинжилгээ, оношилгоо:

  • Чих, хамар, хоолойн үзлэг /хатуу болон уян дуран/, оношилгоо, эмчилгээ
  • Амбулаторийн мэс засал болон мэс ажилбар /Парацентез, хэнгэргэн хальсанд агааржуулах гуурс тавих, реопозиция, чих хамрын хатиг, буглаа нээх, залгиурын буглаа нээх, хэсгийн мэдээ алдуулалттай хэнгэргэн хальс нөхөх, хэнгэргэн хальсны шинэ цооролд түр хальс тавих/

Үзлэг, шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:

  • Үзлэгийн цагийг урьдчилж, 70341111, 19009999 дугаарын утсаар авах
  • Цагаасаа 10-15 минутын өмнө ирж, цахим бүртгэлд  нэрээ бүртгүүлж, цагаа баталгаажуулан эмчийн үзлэгт орох
  • Давтан үзлэгт ирэхдээ өмнө үзүүлж байсан үзлэгийн карт, шинжилгээний хариугаа авч ирээд цахим бүртгэлд нэрээ бүртгүүлж, эмчийн үзлэгт орох
  • Үзлэг хийгдэж байхад өрөөний хаалга нээхгүй бөгөөд сувилагч нэрээр дуудахад үзлэгийн өрөөнд орох /Цахим бүртгэлд бүртгүүлсэн дарааллын дагуу дуудна./
  • Үзлэгийн өрөөнд утсаа унтраах буюу дууг нь хааж үйлчлүүлэх, зөвшөөрөлгүй бичлэг хийх, зураг авахгүй байх, бусдад саад учруулахгүй байх, гадуур хувцсаа өлгүүрт өгч үйлчлүүлэх
  • Хөөмийн арчдсын шинжилгээ өгөх бол өглөө эрт шүдээ угаахгүй, ус уухгүй, өлөн ирэх

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан гараг Бямба гараг Ням гараг
Өглөөний ээлж: 08:00-14:00  10:00-14:00  Aмарна
Оройны ээлж: 14:00-20:00    

Жич: Бүх нийтийн амралтын өдрүүдэд амарна.