ЭМЖЖ сэргээн засах сувилал

“ЭМЖЖ”  сэргээн засах сувилал нь 2003 онд анх байгуулагдсан ба  байгалийн сайханд цэвэр агаарт өвчтнийг сувилж эмчилдэг.  Манай сувилал, амралт нь Улаанбаатар хотоос 51 км зайд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт эргэн тойрон модоор хүрээлэгдсэн Дарцагт уулын энгэрт   сувиллын 50 ортойгоор жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.

Манай сувиллын барилга нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаж, улсын комиссын зөвшөөрлөөр ашиглалтанд орсон бөгөөд захирал 1, менежер 1,  хамар хоолойн 1 эмч, дотрын 1 эмч, уламжлалтын эмч 2,  сувилагч 3, тогооч 2, бариач 2, үйлчлэгч 3, аж ахуйн туслах 4 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай сувилал нь Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд , инженерийн шугам сүлжээгээр бүрэн хангагдсан бөгөөд сувиллын дэргэдэх Хөдөө аж ахуйн фермери нь өөрийн бэлтгэсэн цэвэр сүү, цагаан идээ, мах, хүнсний ногоогоор сувиллаа тасралтгүй хангаж байна.

ЭМЖЖ сувилал нь 50 ортой бөгөөд энгийн болон хагас люкс, бүтэн люкс өрөөнүүдтэй. Амрагч, сувилуулагчдыг зуны улиралд 7 хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд ,өвлийн улиралд 2, 4  дэхь өдрүүдэд өөрийн унаагаар хүргэж үйлчилдэг.  Дөрвөөс дээш амрагч, сувилуулагчид хамт явах тохиолдолд хуваарь харгалзахгүй хүргэж үйлчилж байна.

ЭМЖЖ сувилал нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран ажилладаг бөгөөд 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй ахмад настнууд хөнгөлөлтэйгээр амарч байна.

Байгалийн үзэсгэлэнт ой модоор хүрээлсэн 100 хувийн хүчил төрөгч ялгарсан цэвэр агаарт амрагч, сувилуулагч, эмчлүүлэгчдэд эмчилгээ, гэрлэн эмчилгээ, төрөл бүрийн цахилгаан болон физик эмчилгээ,  Электрофорез эмчилгээ, рашаан засал \оргил рашаан\, шавар засал, элсэн  шарлага, толгой, хүзүү, сээр, нурууны  бариа, бумба, парфин эмчилгээ, Зүү төөнүүр эмчилгээ, хөдөлгөөний дасгал, агаар буюу хүчилтөрөгчийн эмчилгээ, давсан замын эмчилгээ, цагаан идээ, зуны улиралд гүүний саам зэрэг эмчилгээ сувилгааг хийдэг.

Амрагч сувилуулагчид чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх спорт тоглоомууд\ сагсан бөмбөгийн  талбай ,теннис шатар ,даам \ ба соёлын үйлчилгээ караоке, бүжгийн заалтай.

Сувиллын эмчилгээний төрөл

УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭ

текст бичих

СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ

 энд текст бичих

Үйлчлүүлэгчийн сэтгэгдэл

Танай эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Эрхэм баян Эрүүл мэнд билээ.

Хангай

Танай эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. 

Оргил

Гарынхаа гэмтэлийг эмчлүүлээд эрүүл болоод гарлаа. Эрхэм баян Эрүүл мэнд билээ.

Батжаргал