president

"ЭМЖЖ" эмнэлгээр үйлчлүүлдэг нийт үйлчлүүлэгчид, хамтран ажилладаг байгууллагууд болон Монгол улсын хүн ардынхаа эрүүл мэндийн хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэж байгаа “ЭМЖЖ” ХХК-ий болон харилцан хамаарал бүхий компаниудынхаа нийт хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж мэндчилж байна.

Бид  орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан мэргэжлийн өндөр түвшинд олон улсын жишигт нийцсэн Чих хамар хоолой, сонсгол, тэнцвэр судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч нэг бүртээ үзүүлж,  хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан  иргэн бүрийг эрүүлжүүлэхээр мэргэжлийн чадварлаг багийг бүрдүүлэн ажиллаж,  30 жилийн түүхийг бүтээжээ.

ЭМЖЖ эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд чих хамар хоолой, сонсгол, тэнцвэрийн чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгын хүрээндээ "ЭМХТ", "АШУҮИС", "Ач АУИС" зэрэг  эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэн гаргадаг томоохон сургуулиудын сургалт эрдэм шинжилгээний бааз болон ажиллаж байгаадаа туйлын баяртай байна.

Цаашид ард иргэд, үйлчлүүлэгч та бүхэндээ олон улсын стандартад нийцсэн тухтай орчин, орчин үеийн дэвшилтэт технологийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн, сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлсээр байх болно.

                                          Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.

ЭМЖЖ эмнэлгийн Ерөнхий Захирал, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, дэд профессор

Э.Жаргалхүү