2009 оноос хойш сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сонсгол сэргээх, "Дунгийн суулгац" мэс заслын дараах сонсгол, хэл яриа үүсгэх, оюун ухаан хөгжүүлэх хэл заслын "Дун" кабинетийг монгол улсад анх удаа байгуулан ажиллаж эхлэсэн бөгөөд 2023 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, "Дун-ЭМЖЖ" цэцэрлэг болон өргөжиж, сонсголын аппараттай болон сонсголын бэрхшээлтэй, хэл ярианы гажигтай (ээрүү, гацаа, дультраа, гуншаа, гийгүүлэгчийн дуудлага буруу) хүүхдүүдийн хэл яриа үүсгэх, сайжруулах хэл заслын хичээлийг зааж, таг дүлий болон олдмол дүлий хүнд дунгийн суулгацын дараах сонсголоор хэл яриа хөгжүүлэх, хэлний гажигтай болон хэл авиан гажигтай хүмүүсийн хэл яриаг засах үйл ажиллагааг мэргэжлийн багш нар зааж, сургаж байна.
Манай "Дун-ЭМЖЖ" цэцэрлэг нь ЭХЭМҮТ-тэй хамтран ажилладаг бөгөөд хэл заслын багш нараа ХБНГУ, БНХАУ-ын Кохляар фирм, БНХАУ-ын Хөх хот, АНУ-ын Сонсголгүй иргэдийн нийгэмлэг зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран мэргэжлийн хэл засалч, багш нарыг байнгын сургалтанд хамруулж, мэдлэг, мэргэжлийг нь дээшлүүлэн ажиллаж байна.
1. Ганцаарчилсан хичээлээр
2. Бүлгийн хичээлээр
3. Гэр бүлийн хичээлээр