Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

IFOS 2017 Дэлхийн Чих Хамар Хоолойн эмч нарын нийгэмлэгийн чуулган

Дэлхийн Чих Хамар Хоолойн эмч нарын нийгэмлэгийн чуулган 4 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Франц улсын нийслэл Парис хотноо 2017 оны 6 сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн чуулга уулзалтанд дэлхийн 88 орны 6000 гаруй эмч төлөөлөгчид цугларсаны дотор манай орноос чих хамар хоолой судлалын мэргэжлийн 29 эмч төлөөлөгч нар оролцсон бөгөөд манай “ЭМЖЖ” төвийн АУ-ы доктор, дэд профессор, Чих хамар хоолой, сонсгол судлалын эмч М.Заяа, АУ-ны магистр, Чих хамар хоолойн ахлах зэрэгтэй эмч Б.Эрдэнэчимэг, Чих хамар хоолойн эмч Б.Энхчимэг нар амжилттай оролцоод ирлээ.


Хуралд Audiology-Hearing Aid, Phoniatry, Equilibrium, Head Neck and Oncology, Laryngology, Otology, Pediatric, Plastic surgery, Rhinology&Allergy, Sleep Medicine чиглэлийн 1883 илтгэгч илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд манай эмнэлгийн 3 илтгэл Е-poster хэлбэрээр хэвлэгдэв.

Э.Жаргалхүү, М.Заяа, Д.Жаргалбаяр, Д.Чулуунсүх, Х.Одонгэрэл, [Б.Эрдэнэчулуун]

The results after surgery of otosclerosis in Mongolia” “ЭМЖЖ” ЧХХС – н эмнэлэг

Э.Жаргалхүү, М.Заяа, Б.Эрдэнэчимэг, Б.Батхишиг,Б. Гансүх, Н.Болормаа

“Some implications on tympanoplastic III types surgery using titan prosthesis” “ЭМЖЖ” ЧХХС – н эмнэлэг

Э.Жаргалхүү М.Заяа, Б.Энхтуяа, Н.Мягмарнаран, Б.Өлзий, Б.Сосорбарам

“Some results after CI surgery patients with tinnitus in mongolia” “ЭМЖЖ” ЧХХС – н эмнэлэг


IFOS нь 1928 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж нийт 21 удаагийн Их хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд дараагийн ээлжит их хурал олон нийтийн санал асуулгаар Канадийн Ванкоувер хотноо зохион байгуулагдахаар боллоо.