Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

РЕНТГЕН ТАСАГ

Нэг. Түүх
ЭМЖЖ эмнэлэг нь 2005 онд рентгэн кабинет байгуулж, чих хамар хоолойн өвчнийг оношилж эхэлжээ. 2006 онд рентгэн кабинетыг үйл оношын тасагтай нэгтгэж хөгжүүлсний ачаар 2011 онд техникээ шинэчилжээ.

Рентген зургийн өрөө 2005 он

Хоёр. Одоогийн хүчин чадал
Рентгэн кабинет нь өдөрт чих хамар хоолой, дотрын эмгэгтэй 20-30 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Барилга байшин, өрөөний хүчин чадал
Манай тасаг нь Цөмийн энергийн газраас гаргасан стандартын дагуу хийгдсэн. Рентген кабинетийн шинжилгээний өрөө ба удирдах өрөө тусдаа туяаны хамгаалалт бүхий цонх хаалга ханаар тусгаарлагдсан өвчтөнг харж хянах тугалган шил бүхий цонхтой хана хаалга цонх стандартын дагуу хар тугалган хамгаалалттай. Рентген шинжилгээний өрөөний үүдэнд рентген аппрат ажиллах буюу шинжилгээ хийгдэж байх үед асаадаги гэрдэн дохио, цацрагийн аюулгүйн тэмдэг агаарийн солилцоог тогтмол хийх агааржуулалтын системээр хангагдсан.

Цацрагаас хамгаалах хувийн хамгаалалт
Рентген кабинетад ажилчид, үйлчлүүлэгч өвчтөн, хүүхэд түүний асран халамжлагчид зориулсан хар тугалган эквивалентийг үзүүлсэн тэмдэгтэй хувийн хамгаалалтын хормогч, бээлий, нүдний шил, бамбайн хамгаалалт бүрэн.

Багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал
LX20 дижитал рентген аппарат, орчин үеийн CR30-X Дижитайзер, Drystar5302 хэвлэгч принтер,NX программ ашиглан шинжилгээ хийж байна.

Боловсон хүчин, мэргэжлийн тусламж үйлчилгээний ур чадвар

Гурав. Ирээдүй, эрхэм зорилго

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга
2014-2015 Рентгэн кабинетын хүчин чадлыг өргөтгөх, нээлттэй болгох Үе шаттай
2016-2017 Рентгэн техник шинэчлэх Үе шаттай
2018-2022 Рентгэн шинжилгээний үр дүнг судлах Үе шаттай