Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

206- ЛАБОРАТОРИ

Нэг. Түүх
ЭМЖЖ эмнэлэг нь 2005 оноос тест лабораторийн тусламж үйлчилгээ эхэлжээ.

Шинжилгээ хийж байгаа нь 2005 он

Хоёр. Одоогийн хүчин чадал
Манай лаборатори нь хэвтэн эмчлүүлэхэд болон амбулаториор үйлчлүүлэгчдэд гематологийн шинжилгээ, элэгний B, C вирус, ДОХ, тэмбүүний тестайл шинжилгээ, иммунологийн сахарын шинжилгээг хйиж, өдөрт 10-15 хүнд үйлчилж байна.

Барилга байшин, өрөөний хүчин чадал
ЭМЖЖ эмнэлэг 2011 онд лабораторийн барилгын хэсгийг өргөтгөж, стандартын дагуу 3 өрөө болгож өргөтгөжээ.

Лабораторийн шинжилгээ авах өрөө

Багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал
Бид клиник гематологийн шинжилгээг сүүлийн үеийн (MINDRAY) BC 2850 аппаратаар уншуулан 18 үзүүлэлтээр хариуг гаргаж өгдөг. Клиник гематологийн шинжилгээний гадаад дотоод хяналтыг тогтмол хийж, 2009 оноос хойш чанарын хяналтанд тогтмол амжилттай хамрагдаж ирлээ.

Боловсон хүчин, мэргэжлийн тусламж үйлчилгээний ур чадвар
Манай лаборатори нь зөвлөх эмч Б.Батнасан, био анагаахын мэргэжилтэн П.Циенханд, лаборант З.Энхзул гэсэн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Гурав. Ирээдүй, эрхэм зорилго

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга
2014-2015 Лабораторийн эм, реактивыг шинэчлэх Үе шаттай
2016-2017 Харшлын иммунологи шинжилгээ хийх Үе шаттай
2018-2020 Лабораторийн тоног төхөөрөмж шинэчлэх Үе шаттай
2021-2022 Лабораторийн өрөөг өргөтгөх Үе шаттай