Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

114-ПРОФЕССОРЫН АМБУЛАТОР

Нэг. Түүх
ЭМЖЖ эмнэлэгт Профессорын амбулатори нь 1993 онд нүүдлийн кабинет хэлбэрээр үүсч, том үйлдвэрүүд, аймгуудаар голдуу үйлчилж байжээ. 1997 онд байнгын кабинет болон өргөжиж, чих хамар хоолойн эмгэгтэй бүх насны хүнд улсын хэмжээнд оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлж иржээ. 2005 онд бие даасан амбулатори болон өргөжиж, жилд 3000-4000 орчим хүнд үйлчилж иржээ. 2012 оноос орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдож эхэлжээ.

Хоёр. Одоогийн хүчин чадал
7 хоногийн Лхагва, Пүрэв гарагт 15,00-17,00 цаг, Бямба гарагт 11,00-15,00 цагийн хооронд тогтмол үйлчилж байна. Тус амбулатори нь ЭМЖЖ эмнэлгийн олон улсын тусламжийг хариуцаж, ХБНГУ, БНСУ, БНХАУ-тай шууд харьцаатай ажиллаж байна. Мөн олон улсын тусламж үйлчилгээний хяналтын өвчтөнгүүд төвлөрч, дэлхийн шилдэг технологиудыг цаг алдалгүй шуурхай авдаг.

Профессорын амбулаторит орчин үеийн програм, дуран, монитор ашиглаж, оношилгоо хийж, сургалт эрдэм шинжилгээний материал бэлтгэж байна.

Гурав. Ирээдүй, эрхэм зорилго

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга
2014-2015 Оношилгооны 2, эмчилгээний 2 шинэ арга нэвтрүүлнэ Sore hospital-тай хамтрах
2016-2017 Дотоод сургалтын сүлжээ үүсгэнэ Үе шаттай
2018-2022 Эрдэм шинжилгээний ажлын сүлжээ үүсгэж, үр дүнг гаргана Хөрөнгө оруулалтаар