Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

112- ДОТОР ЧИХ СУДЛАЛЫН АМБУЛАТОР

Нэг. Түүх
ЭМЖЖ эмнэлэг нь 2007 оноос ХБНГУ, БНХАУ-тай хамтран дотор чихний мэс засал хөгжүүлэх ажлыг эхэлжээ.

Дунгийн суулгацын эхлэл 2007 он

2009 онд Австралийн Кохлеар фирмийн Бээжин дэх салбартай дистрибьюторын гэрээ байгуулж, Кохлеар төвийг 5 оффистойгоор байгуулж, дэргэд нь Кохлеар Монголиа ТББ ажиллуулж, дотор чихний тусламжийг эрчимтэй хөгжүүлж эхэлжээ.

ЭМЖЖ эмнэлэг дээрх анхны CI мэс засал (2009 он)

2009-2011 онд ЭМЖЖ эмнэлэг нь ЭМШУИС-тай хамтран дотор чихний дүлийн оношилгоо, эмчилгээний талаар иж бүрэн судалгаа, төсөл хэрэгжүүлж CI-гийн оношилгоо, эмчилгээний дэлхийн том технологийг бүрэн нутагшуулжээ. Энэ ажилд ЭМШУИС, Кохлеар фирмын Бээжин дэх салбар, Бээжингийн Их сургууль, БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн эрдэмтэд хамтран зүтгэжээ.

2009 онд дунгийн суулгац хийлгэсэн хүүхдүүд /2 болон 16 настай байв/

Хоёр. Одоогийн хүчин чадал
Нийт төрөлхийн дүлий 0-16 насны 17 хүүхэд, олдмол таг дүлий 1 насанд хүрсэн хүнд дунгийн суулгац хагалгааг хийсэн. Baha ясны сонсголын softband-ыг 0-2 насны 3 хүүхдэд тохируулсан.Хэл заслын хичээлд нийт 960цаг/жилд ордог. Засварын асуудлыг цаг тухай бүрт нь Австрали руу холбоо барьж, шийдвэрлэдэг.

Барилга байшин, өрөөний хүчин чадал:
ЭМЖЖ эмнэлэг нь 2009 оноос CI мэс засал хийдэг А заалийг тусгайлан гаргаж, ХБНГУ-ын сүүлийн үеийн микроскоп, багаж, тоног төхөөрөмжөөр тоногложээ.