Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

118-ДОТРЫН ТАСАГ

Нэг. Түүх

ЭМЖЖ эмнэлэгт дотрын тусламж үйлчилгээ нь 2005 онд сувилал хэлбэрээр үүсч, улмаар 2008 онд дотрын кабинет байгуулагдаж, 2011 онд ахмадын кабинет болон өргөжиж, 2012 оноос дотрын амбулатори, 2013 оноос дотрын тасаг болон хөгжжээ.

Хоёр. Одоогийн хүчин чадал

ЭХО үзлэг хийж байгаа нь Зүрхний цахилгаан бичлэг хийж байгаа нь

Тус эмнэлгийн Дотрын тасаг нь нийт 8 ортой ба амбулаторийн болон стационарийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус тасаг нь

2011-2012 онд нийт 150 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.Үүнээс:
- Стационари-40
- Амбулатори-110

2012-2013 онд нийт 156 хүнд тусламж үзүүлсэн. Үүнээс:
- Стационари-26
- Амбулатори-130

2013 оны 8 сар хүртэл нийт 120 хүнд тусламж үйлчилгээ
үзүүлсэн. Үүнээс
- Стационари-26
- Амбулатори-94 байлаа.

Багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал:
Дотрын тасаг нь орчин үеийн ЭХО, ЭКГ аппаратаар тоноглогдож, өдөрт 2-16 хүнд үйлчилж байна.

ЭХО аппарат Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат

Боловсон хүчин, мэргэжлийн тусламж үйлчилгээний ур чадвар:

Тус тасаг нь 3 их эмч, 1 сувилагч, 1 асрагч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр дотрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тусламж үйлчилгээний гол нь амбулаторийн үзлэг, стационарийн эмийн эмчилгээний тасаг, сувилалын хотын үйлчилгээг тус тус үзүүлдэг.

Гурав. Ирээдүй, эрхэм зорилго

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга
2014-2015 1.Оношилгооны 2, эмчилгээний 2 шинэ арга нэвтрүүлнэ Үе шаттай
2.Сувиллын үйлчилгээг өргөжүүлнэ. Үе шаттай
3. Харшлын баг байгуулж, сүлжээгээр ажиллана Үе шаттай
2016-2017 Дотрын иж бүрдэл үйлчилгээтэй бие даасан амбулатори ажиллана. Үе шаттай
2018-2022 Дотрын тасаг болон өргөжиж, сувилалтай нэг сүлжээгээр ажиллана. Үе шаттай