Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

106С- АМБУЛАТОРИЙН МЭС ЗАСЛЫН КАБИНЕТ

Нэг. Түүх
ЭМЖЖ эмнэлэг нь амбулаторийн жижиг мэс заслыг кабинетын нөхцөлд хийж байгаад 2013 онд бие даасан мэс заслын өрөө болгон тохижуулж ажиллалаа.

Хоёр. Одоогийн хүчин чадал
Амбулаторийн мэс заслын кабинет нь 2013 оны 8 сараас Б. Эрдэнэчулуун зөвлөх эмчийн удирдлага доор нарийн мэргэжлийн 2 эмч, резидент эмч 1, 2 сувилагчтай үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 45 мэс ажилбар хийж гүйцэтгэсэн.

Амбулаторийн мэс заслын үеэр

Төв эмнэлгийн 1-р давхарт Амбулаторийн мэс заслын өрөөг эпиддэглэмийн дагуу байгуулж, халдвар хамгааллын зөвшөөрөл авч, өдөрт 2-6 мэс засал хийж байна.Үүнд: хамрын болон хамрын хөндийн цочмог болон архаг үрэвсэлийг эмчлэх. Хамрын антрум хөндийн цочмог үрэвсэлийн антропункц буюу хамар угаах, хамрын шинэ хугарал засах , буглаа нээх болон хамар залгиурын цус алдалт тогтоох зэрэг болно.
Олон улсын стандартын дагуу ариутгалын болон 1 удаагийн багаж тоног төхөөрөмж ашигладаг. Мөн мэс заслын ор, микроскоп, дурангийн төхөөрөмж, коагуляцийн аппарат, отсос, хамар, чих, залгиурын мэс заслын багаж, бикс, материалаар бүрэн хангагдаж, мэргэжлийн сувилагч ажилладаг.

Мэс заслын дараах боолт хийж байгаа нь

Амбулаторийн мэс заслыг Чих, хамар, төвөнх хоолойн чиглэлээр мэргэшсэн эмч нар гүйцэтгэж, нийт 20 нэр төрлийн мэс ажилбар хийж гүйцэтгэж байна.

Гурав. Ирээдүй, эрхэм зорилго

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга
2014-2015 Монитортой болгох Үе шаттай
2016-2017 Ерөнхий унтуулгатай болгох Үе шаттай
2018-2020 Өргөтгөх Үе шаттай
2021-2022 Мэс заслын үр дүнг судлах Үе шаттай