Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

106В- ХАМАР УГААХ КАБИНЕТ

Нэг. Түүх
ЭМЖЖ эмнэлэг хамар угаах тусламж үйлчилгээг 1993 оноос хэсгийн мэдээ алдуулалтын доор, 1997 оноос ерөнхий унтуулгын доор тус тус эхэлжээ. 2012 оноос хамар угаах кабинетыг мэс заслын горимтойгоор тусад нь байгуулж ажиллуулжээ.

Хоёр. Одоогийн хүчин чадал
2013 оны 6-12 сард тухайн кабинетад риосинуситтэй 281өвчтөн эмчилгээ хийгдэн хянагдаж ,нийт 660 антропункци хийгдсэн байна.


2010 оноос хамар угаах эмчилгээнд силикон гуурс ашиглаж бага насны хүүхдийн антрит (гайморит)-ийг амжилттай эмчилж байна. 2011 оноос хамар угаах эмчилгээнд өргөн үйлчилгээтэй антибиотик, гармон, фермент, дархлааны эмийг хэрэглэх болсон нь үр дүнг сайжруулав. Эмч, сувилагч нарын дагнуулан хариуцуулж, ур чадварыг нь дээшлүүлж байна.


Гурав. Ирээдүй, эрхэм зорилго

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга
2014-2015 Харшлын гаралтай хамар угаалтанд вакцин хэрэглэх Үе шаттай
2016-2017 Хамар угаалтын эмчилгээний үр дүн гаргах Үе шаттай
2018-2020 Хамар угаалтын кабинетыг өргөтгөх Үе шаттай
2021-2022 Хамар угаалтын технологийг шинэчлэх Үе шаттай