Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

106А- ХАМАР СУДЛАЛЫН ТАСАГ

Нэг. Түүх
Хамар судлалын анхны үзлэгийг 1993 онд эхэлжээ.

Хамрын дурангийн үзлэг хийж байгаа нь 2005 он

Хамар судлалын дагнасан кабинетыг 2002 онд Х хороололд байгуулж, 2012 онд өргөжүүлж, бие даасан тасаг болгож, 3 их эмч, 2 сувилагч, байнгын амбулатори 1, оношилгоо, эмчилгээний кабинет 5-ийг ажиллуулж эхэлжээ.2013 онд Хамар судлалын тасаг нь Дотор, Үйл оноштой нэгдэж RIC center болон өргөжжээ.
“ЭМЖЖ” эмнэлгийн Хамар-Гоо засал, Дотор-Үйл оношийн тасаг буюу RIC center нь 2013 оны 6 сард Хамар-Лазерийн гоо засал, Хамрын харшил, Дотор, Үйл оношийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нэгтгэж, техник, технологийг бэхжүүлж, өрсөлдөх чадвартай, чих хамар хоолойн мэргэжлийн салбарт тэргүүлэх чиглэлтэй төв юм. “RIC center”-ийн оффисын эрхлэгчээр Б.Энхзаяа, Дотрын тасгийн эрхлэгчээр Г.Өнөрбат, Үйл-Онош зүйн тасгийн эрхлэгч, RIC төвийн даргаар С. Мягмарсүрэн нар тус тус ажиллаж байна.

Хоёр. Одоогийн хүчин чадал
Манай тасаг 2013 оны 6 сарын 10 -нд анх зөвлөх эмч Б.Эрдэнэчулуун,эмч Б.Батхишиг,резидент эмч Я.Саруулзул,сувилагч Д.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй 2 кабинеттайгаар үйл ажиллагаа явуулж эхлэсэн.
2012 онд Төв байрны 1-р давхарт Хамар судлалын тасаг байгуулж, өдөрт 60-70 хүн үзэх чадалтай үзлэгийн амбулатори, 6-8 мэс засал хийх амбулаторийн мэс заслын өрөө, 16-24 хатгалт хийх хамар угаах кабинет, 2-8 хүнд үйлчлэх лазер эмчилгээний 2 кабинет, 12-20 хүнд үйлчлэх оношилгоо, эмчилгээний харшлын кабинет тус тус ажиллаж байна.

Хамрын үзлэг, оношлогоо хийж байгаа нь

Одоо манай тасаг зөвлөх эмч 1 (АШУ-ны доктор, профессор Б.Эрдэнэчулуун), ЧХХ-н эмч 2 (магистр Б.Батхишиг, магистрант Б.Энхчимэг), резидент эмч 2 (Доржпагам, Рагчаабазар), сувилагч 2 (Д.Бурмаа, Д.Мөнгөнтуяа), асрагч 1 нийт 8 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Зөвлөх эмч Б. Эрдэнэчулуун, эмч Б. Батхишиг нар БНСУ-д дадлага хийж, мэргэжил дээшлүүлсэн нь 2013 он

Эмч Б. Энхчимэг ХБНГУ-д дадлага хийж, мэргэжил дээшлүүлсэн нь 2013 он

Гурав. Ирээдүй, эрхэм зорилго

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга
2014-2015 Лазер эмчилгээний төхөөрөмж, микроскоп шинээр суурилуулах Үе шаттай
2016-2017 Ринологи тасагт харшил хөгжүүлэх Үе шаттай
2018-2020 Ринологи тасгийг төв болгох Үе шаттай
2021-2022 Ринологи тасгийн үр дүнг тооцоолж гаргах Үе шаттай