Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

105- А ХАМРЫН ХАРШЛЫН КАБИНЕТ

Нэг. Түүх
ЭМЖЖ эмнэлэгт харшлын анхны тусламжийг 2002 онд анх Х хороолол дээр үзүүлж байжээ. Тэр үед тоос, ургамлын гаралтай харшлын сорил тавих, харшилтай хүмүүсийг хяналтанд авч, өвөрмөц бус аргаар эмчилж байв.



Хоёр. Одоогийн хүчин чадал
2012 онд эмнэлгийн барилганд өргөтгөл хийж, ринологи тасаг бий болгож, уг тасагт харшил судлалын кабинет байгуулж, эмч сувилагчаар хангаж, ХБНГУ, БНСУ-д мэргэжлийг дээшлүүлж, харшлын оношилгоо эмчилгээр өргөжүүлжээ. 2012 оноос харшлын вакцин эмчилгээ эхэлж, түүн дээр судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна.

2013 оны 6-12 сард нийт 237 хүнд арьсан дээрх харшлын сорил тавьж, эмчилгээ хийгдэж хянагдаж байна.Тусгай харшил судлалын кабинетад сорил тавьдаг. Сорилын хариу хурдан гардаг учир дугаар авах хүлээх шаардлага гарахгүй.

Багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал:
Харшлын кабинет нь БНСУ-ын Lofarma фирмийн амьсгалын замын 50 нэр төрлийн, ХБНГУ-ын Alergofarma фирмийн хүнсний 20 нэр төрлийн нийт 70 төрөл зүйлийн сорилыг стандартын дагуу түргэн шуурхай тавьж байна.

Харшлын сорил тавьж, вакцин эмчилгээ хийж байгаа нь

Гурав. Ирээдүй, эрхэм зорилго

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга
2014-2015 Харшлын баг байгуулж, вакцин эмчилгээ эхлэх Үе шаттай
2016-2017 Харшлын оношилгоо, эмчилгээний сүлжээ байгуулах Үе шаттай
2018-2022 Харшлын оношилгоо, эмчилгээний тасаг байгуулах Үе шаттай