Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

117- ТӨВӨНХ, ХООЛОЙ СУДЛАЛЫН АМБУЛАТОРИ

Нэг. Түүх
“ЭМЖЖ” поликлиник нь 1993 онд нэг эмч (Б. Эрдэнэчулуун), нэг сувилагч (Б. Мажигсүрэн )-тай үүдэн эмнэлэг хэлбэрээр үүсч, 1997 онд бие даасан поликлиник болон өргөжжээ. 1997 онд амбулаторит их эмч 3, сувилагч 2 ажиллаж, байнгын эмчилгээний ба сорилын кабинет нээж байжээ. 2002 онд Х хороолол, 2005 онд шинэ байранд, 2009 онд XIII хороололд, 2010 онд сувилалд, 2012 онд өргөтгөлд чих хамар хоолойн үндсэн үзлэгийн тусламж үйлчилгээнүүд үүсч хөгжсөн ба 2012 оны 10 сард Төвөнх хоолой судлалын амбулатори нэртэйгээр Төв эмнэлэгт үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Хоёр. Одоогийн хүчин чадал
Төвөнх, хоолойн амбулатори нь олон улсын стандартад нийцсэн Солонгос улсын Медстар фермийн UE-3000 үзлэг, эмчилгээ, оношлогооны ширээ, багаж, дуранг ашиглан үзлэг оношлогоо хийж байна. Манай кабинет нь өдөртөө 50-70 хүнд чих хамар хоолой,төвөнхийн үзлэг оношлогоо хийж 20-30 хүнийг шинжилгээ , эмчилгээ,мэс заслын төлөвлөгөөнд хамруулж эрүүлжүүлдэг мөн энэ амбулаторийн харьяанд X, XIIIхороололд чих хамар хоолойн үндсэн амбулатори ажилладаг.