Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

103- ЧИХ СУДЛАЛЫН АМБУЛАТОР

Нэг. Түүх

ЭМЖЖ эмнэлэг нь 1993 онд Чих судлалын эмнэлэг (Otology Hospital EMJJ) нэрээр байгуулагдаж байжээ. 1993 оноос 2003 он хүртэл чих судлалын мэргэжилтэнг ХБНГУ-д бэлтгэж, мөн ХБНГУ-аас олон мэргэжилтэн (J.Helms 1999, L.Moser 2002, L.Schwager 2002, R.Mlynskii 2004, A.Joa 2004, R.Hagen 2008, R.Dieller 2010) ирж тусламж үйлчилгээ үзүүлж байлаа. Чих судлалын чиглэлээр Б.Эрдэнэчулуун (1993 оноос), Э.Жаргалхүү (2002 оноос), Б.Гансүх (2009 оноос), Д.Жаргалбаяр (2010 оноос) тус тус ажиллажээ. Манай чих судлалын тусламж нь туулайн чихэнд титан суулгах мэс заслаар эхэлж, дунгийн суулгац (CI) , дурангийн хагалгаа хүртэл хөгжиж иржээ. 2002 оноос чих судлалын тусламжийн зэрэгцээ сонсгол судлалын тусламжийг эхэлж, төв болтол өргөжүүлж, 2004 оноос ринологи тусламж эхэлж, 2013 онд тасаг болгон өргөжүүлжээ. 2012 оноос амбулаторийн үйлчилгээнд чих судлалын тусламжийг бие даан үүсгэжээ.

Туулайн чихэнд мэс засал хийж буй нь Э.Жаргалхүүгийн CI хийж буй нь

Хоёр. Одоогийн хүчин чадал

Өдөрт 40-60 үзлэгтэй үүнээс чихний эмгэгтэй хүн 20-30 хүн үйлчилүүлдэг.Нэг хүн ноогдох багаж хэрэгсэл хүртээмжтэй үйлчилгээ явуулдаг. Чих судлалын амбулаторит гадна, дунд, дотор чихний төрөлхийн ба олдмол бүх төрлийн эмгэгийг оношилж, мэс заслын аргаар сэргээж байна. Оношилгоонд орчин үеийн СТ, сонсгол судлалын шинжилгээнүүдийг ашигладаг, эмчилгээнд титан протез ашиглаж, дүлийн хүнд хэлбэрт сонсгол амжилттай оруулж байна. Чих судлалын амбулатори нь улсын хэмжээнд бүх насны хүн амд үйлчилдэг.
Чих судлалын кабинет нь төрөлжсөн эмнэлгүүдэд хийгддэггүй доорх нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд тэргүүлэх чиглэлээр үзүүлж, УКТЭ, ЭНЭШТ, ШКТЭ, Аймаг, дүүргийн эмнэлгүүд манай эмнэлэгт өвчтнөө илгээдэг юм.
Үүнд:
1. Гадна, дунд чихний төрөлхийн гажигтай бүх насны хүнд сонсгол оруулах мэс засал
2. Дунд чихний дуу дамжуулах аппарат бүрэн гэмтсэн үед “Титан протез” суулгаж, сонсгол сайжруулах мэс засал
3. Дотор чихний төрөлхийн хэлгүй дүлий хүүхдэд дунгийн суулгац мэс засал хийж, сонсгол оруулах, сонсголын тусламжтайгаар программ ашиглан хэл, оюун ухаан нөхөн сэргээх олон улсын стандартын хичээл
4. Мэдрэл-мэдрэхүйн дүлий бүх насны хүнд хэлбэрийн дүлий хүнд дижитал тохиргоотой сонсголын аппарат тохируулах, сонсголын гажгийг BERA-аар оношлох, хэл-сэтгэхүй нөхөн сэргээх төгс үйлчилгээ зэрэг болно.

Барилга байшин, өрөөний хүчин чадал

Он Шинэ үзлэг Давтан үзлэг Нийт үзлэг
2012 768 695 1463
2013 2306 1123 3429

Багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал

Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болох дуран, монитор, Medstar ком ширээ, Хурд хүч сайтай E-Hospital программ зэргээр хангагдсан байна.

Боловсон хүчин, мэргэжлийн тусламж үйлчилгээний ур чадвар

Профессор 1, Зөвлөх эмч 1, Чих судлалын эмч 1, резидент эмч 1, сувилагч 2 зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Зөвлөх эмч Анагаах ухааны доктор дэд профессор Э.Жаргалхүү
Чих хамар хоолойн их эмч,магистрант Б.Гансүх
Чих хамар хоолойн сувилагч Ц.Алтантүлхүүр